Урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж саяхан “Монголын улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаад байгаа эрхэм бол Жүжигчин Пампис юм.
Тэрээр “Захиалгат инээд” хамтлагийг үүсгэн байгуулагч санаачлагч юм. Жинхэнэ нэр нь Халзангийн Батбаяр гэх ба түүнийг сошиал орчинд “Жүжигчин Пампис” хаягаар нь хүмүүс ихэд мэднэ.
Тэрээр “Гэрч”, “Анирлагч”, “Эзэгнэг”, “Миний хүүтэй гэрлээч” зэрэг кинонд дүр бүтээж байжээ.

