Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»АН-ын бүлэг: Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ
Папарацци

АН-ын бүлэг: Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/11/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2023.12.11) хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүд мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр нартай цаг гаруй ярилцлаа. Хоёр сарын өмнө сануулж байсан ажлуудаас нэг нь ч шийдэгдээгүй байна. Хариулт нь “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг шиг еэвэнгийн тал шиг юм байна. Импортоор орж ирж байгаа шатахууны хэмжээ хорогдохгүй байгаа гээд л байх юм. Тэр нь бидэнд ямар хамаатай юм бэ. Амьдрал дээр “0” зогсоод байна шүү дээ. Шатахууны үнэ нэмэгдэж, дизель түлш бараг 6000 төгрөг боллоо. Гэтэл дамлан худалдаалахыг зогсооно гэх мэтээр өнөө, маргаашаа аргацаасан шийдвэр гаргаж байна.

Асуудлыг хэрхэн шийдэх талаар асуухад, “Та нар ингээд шахаад байвал уул уурхай руу түлш өгөхөө больж, иргэддээ өгье” гэж хариулсан. Ийм элий балай юм ярьж байна.

Бичигт, Замын-Үүд болон бусад боомтоор түлш оруулж ирэх талаар БНХАУ-ын талтай хэдэн удаа уулзсан бэ, протоколоо үзүүл гэхээр олон удаа уулзаж байгаа л гэж хариуллаа. АМГТГ-ын дарга нь өндөр үнэтэй шинэ жилд ороод явахын оронд Бичигтийн боомт яваад, шатахуун оруулж ирэх талаар хөөцөлдөж, зам зуурт цас хэр байгааг харж явах хэрэгтэй. Хөдөө том байтугай жижиг машин ч явахгүй байна шүү дээ. Гэтэл өндөр үнэтэй шинэ жилд ороод, баян тансгаа харуулаад, гоё ганганаа дуудуулаад явах юм” хэмээлээ.

Улмаар УИХ дахь АН-ын бүлгээс УУХҮ-ийн сайд огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Тэд Ж.Ганбаатар сайдад нэн яаралтай хариуцлага тооцож, өнөөдрийн болж байгаа процессыг хэвийн болгохыг шаардав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.