Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль шатжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу үүрийн 04 цаг орчимд сургуулийн барилгад гал гарсан байна.
Одоогийн байдлаар галын шалтгаан нөхцөл тодорхой болоогүй байгаа бөгөөд галд ямар нэгэн хүн өртсөн тухай мэдээлэл алга байна.