Та бүхний сонсох дуртай “Тэр намайг дурсдаг болов уу”, “Зүрхний тал”, “Нулимсаа арч охин минь”, “Чамайг мартаагүй”, “Зүүдний ханхүү” дуунуудын шүлгийг Б.Нармандах гэх энэ бүсгүйн шүлгээр бүтсэн байдаг.
“Гоё айл” телевизийн нэвтрүүлгийг санаачлагч, “Ширээ засах урлаг” номоо хэвлүүлсэн тэрээр UBS телевизийн санхүү эрхэлсэн захиралаар ажилладаг.
Нягтлан бодогч мэргэжилтэй найрагч бүсгүй “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Шинэхэн соёлын тэргүүний ажилтанд халуун баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

