Монголын кино урлагт эсрэг дүр бүтээдэг тэр нь өөрт нь “зохидог” гэмээр цөөн хэдэн жүжигчид бий. Тэдний тоонд зүй ёсоор орох жүжигчин бол Б.Батбаатар юм. Түүнийг “Чонын алтан шагай”, “Үндэсний баялаг”, “Нар гарна аа, аз жаргал минь” киноны гол болон туслах дүрээр андахгүй мэднэ.
СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн тэрээр багш, жүжигчнээр ажилласан. Жүжигчний уран чадвараараасаа гадна найруулагчийн уран чадвараа таниулан яваа тэрээр “Цасан хүн” киноны найруулагчаар ажилласан байдаг.
“Эсрэг дүр ажиллагаатай ихтэй, амттай байдаг учир өөрөө намайг татдаг.” хэмээн ярилцлагандаа дурьдсан тэрээр кино урлагтаа эргэн ирж буй бололтой. Ховорхон түүний зургийг манайх дурандаа буулгажээ.