“Кино бол үзэх уран зураг” гэсэн үг байдаг. Бидэнд хэд ч үзээд уйдамгүй, нэг үзээд мартамгүй кинонууд цөөн боловч бий. Тэдний нэг нь бол “Хөхөө” кино юм. Гарч байсан цаг үедээ олон арван шагналыг хүртэж үзэгчдээс өндөр үнэлэмжийг авсан. Тэр киноны гол дүрийг Т.Борхүү (МУГЖ) бүтээсэн. Жүжигчин маань өөрөө ч “Хөхөө” кино уран бүтээлийн минь сор байлаа” хэмээсэн байдаг.
Хэний ч зориглож, бүтээж чадаагүй дүрүүдийг “амилуулж”, “бүтээсээр” яваа Т.Борхүү (МУГЖ) анхуухан хэвээрээ ” Жүжигчид нас өндөр болохоороо үхэл, хагацалтай дүрд тоглохоо больчихдог юм билээ. Хүүхдүүд нь ч дургүй байдаг гэсэн. Миний хувьд дургүйцэх, айх, санаа зовох зүйл байхгүй. Энэ л миний мэргэжил шүү дээ.” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.
Сайн, муу хэмээн ялгалгүй ирсэн дүр бүрийн саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, залуу уран бүтээлчиддээ дэмжин ажилладагаараа гайхагддаг тэрээр манай дуранд.