Уран бүтээлч бүрт өөрийн бүтээлээрээ овоглогдох нууцхан хүсэл бий. Тэр тусмаа жүжигчин хүн өөрийн бүтээсэн дүрээр овоглогдож, өөрийн нэр мэт хэлэгдэн хүндлэгдэнэ гэдэг хүн болгонд олдохгүй хувь заяа.
Энэ их хувь заяаг хүртэх азтай бүсгүйн нэг бол УДЭТ-ийн жүжигчин Б.Асардарь байжээ. Тэрээр “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирагийн дүрээр үзэгчидтэй уулзаж “Шубира” хэмээн нэрлэгдэх болсон.
МУГЖ Уранчимэг, СТА жүжигчин Отгонцэцэг нар бүтээж байсан дүрийг залуу жүжигчин гэхэд чадварлаг бүтээсэн хэмээн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан.
Түүнийг шантрахад үед хамгийн их дэмждэг хүмүүс нь түүний аав ээж нь гэнэ. Аав ээжийн авъяаслаг, үзэсгэлэнт бүсгүй манай дуранд ийнхүү өртжээ.