Аливаа хэл ам, шар хэвлэлд өртдөггүй чимээгүйхэн хөдөлмөрлөх бүсгүйг “тогтуухан” гэж нэрлэмээр ч юм шиг. Өөрийн бүтээж буй дүрийг “тултал” бүтээдэг ч даруухан гэж түүнийг салбарынхан нь үнэлдэг гэнэ. Энэ бүсгүй бол “Улсын драмын эрдмийн театр”-ын жүжигчин М.Тогтохжаргал юм.
Монголын улсын соёлын тэргүүний ажилтан тэрээр “Улсын драмын эрдмийн театр”-ын нүүрийг дахладаг жүжигчдийн нэг гэхэд хилсдэхгүй. “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатны дүрийг бүтээж явсан тэрээр манай дуранд.