Монголын кино урлагт гэр бүлээрээ зүтгэж буй залуу үеийн төлөөлөл бол О.Долгор, Э.Чинзориг нар юм. “Аль болох жүжигчний уран чадвар шаардсан дүрийг сонгож аван тоглодог нэгэн.” хэмээн өөрийгөө тодорхойлсон Э.Чинзориг кино урлагтаа эргэн эрэлтийг хийлээ.
Тэрээр Монгол HD телевизийн бүтээсэн “SUITS” олон ангит кинонд гол дүрийг бүтээжээ. Тус цуврал нь 2011-2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс 4 дэх улс нь болж байгаа юм.