Жүжигчин Чинсанаагийн эхнэр Хулан өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч. Тэд Монголын үлгэр жишээ сайхан хосуудын нэг. Амьдралын зөв хэвшилтэй, спортлог, гэр бүлсэг залуу хүүгээ хоёулаа үнэхээр сайн асарч торниулж, гэр бүлийн байдлаараа үлгэр жишээ байгаа нь илт байдаг. Тэгвэл Хулан цахим хуудаснаа “Юу тэр Health Mealth. DeathHulan Үхэл Хулан боллоо. Фит байгаад нугаартаж үхэхээс хойш
Юун мөнгө төгрөг хураах. Зүгээр өдөр тутмын хүнс идэж уух юмаа болгоод л, тэгээд нөгөө зээл мээлэнд яваад л таарч байна .
Залуу хүмүүс үүнээс илүү зорилго хүсэл мөрөөдөлтэй дор бүрнээ хичээгээд байгаа хэрнээ нэг тийм дөнгөдүүлчихсэн мэт. Өдөр тутмаа аргалаад явж байтал тог мог тасланчиг л гэх юм, бензин энэ тэр бас яасан ч гээд байгаа юм. Зүгээр санаа амар урдахаа хийгээд амьдарч үнэхээр болохгүй. Одоо тэгээд нөгөө нэг хэзээ ч ойлгодоггүй сонсхыг хүсдэггүй улс төр лүү өөрийн эрхгүй орчиж байгаамуу? Тийм юмаас холшдээ. Юу ч болоод байгаан. Бухимдхаас өөр юу ч үл хийж чадна. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг мэдрэмж аваад байх шиг. Маний үг тэр олны танил айхтар дуугардаг хүмүүс шиг хүрэх бишдээ хөөрхий энүүхэндээ л бувтагнаж байнадөө.
Ийм мэдрэмжтэйгээ шинэ жилд оролцоно гэхээр л хөгийн санагдаад байх юм. Яаж баярлах гээд байгаан бэ хэдүүлээ хаха. Яг баярлаж байсан чинь тог нь тасарч масарцан. Орой үдэш явах гэсэн бензин аахгүй. Шинэ жилээр палажтайгаа инээх үү, уйлах уу, бүр яах учраа олохгүй байна.
Инста хаяг руу орхоор бүгдээрээ л аз жаргалтай байх юм. Яг үнэндээ бүгд бухимдаж байгаа. Зүгээр мэт л хуурамч баг зүүдэг хэн хэндээ таалагдах гэж. Гэвч үнэндээ нэг л нийгэмдээ нугаартаж байгаа. Өөрөөсөө хамаарах эрүүл амьдрах гээд л үзээд байдаг. Би ер нь Health байхаа болилоо.
Юу тэр Health Mealth. DeathHulan Үхэл Хулан боллоо. Фит байгаад нугаартаж үхэхээс хойш. Хэрэг байна уу ер нь” гэжээ.