Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Иргэдийн бухимдлыг дээд цэгтээ хүргэсэн мөс шиг сэтгэлт Х.Нямбаатар хүний эрхийг зөрчиж байна
нийтлэлчид

Иргэдийн бухимдлыг дээд цэгтээ хүргэсэн мөс шиг сэтгэлт Х.Нямбаатар хүний эрхийг зөрчиж байна

Эрхэм админBy Эрхэм админ12/18/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хотын дарга маань хэлж байснаараа давс мэт шорвог шийдвэр гаргаж өчигдөр /2023-12-17/ танилцуулав.  Харин уг шийдвэр шорвог гэхээсээ илүү амьдралгүй, мэдрэмжгүй, олны бухимдлыг төрүүлсэн шийдвэр байсан бөгөөд үүнийг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж болно.

1. Хотын удирдлагууд өвлийн бэлтгэл тааруу, туршлага дутуу байлаа. Монгол улс жилийн дөрвөн улиралтай. Ганцхан энэ жил огцом хүйтрээгүй. Гэтэл хотын удирдлагууд маань эрс хүйтрэлд бэлэн бус байлаа. Ажлын туршлага дутлаа. Давс хайлахгүй байна, бодис хайлахгүй байна, аргаа бараад дайрга цацлаа гэх мэдээлэл өгөөд зогсож байна. Уг нь -45 хэмд ч цас хайлуулдаг бодис байдаг. Ядаж өдөртөө тэр -30 хэмд цас хайлуулдаг бодисоо цацаад шөнөдөө -45 хэмд цас хайлуулдаг бодис цацсан бол өнөөдөр замын гулгаа арай багасах байв.
2. Автобус хүрэлцээгүй үед урт хугацаанд дугаарын хязгаарлалт хийсэн нь ханиад томууны дэгдэлт ихсэх үндэслэл болж байна. Өнөөдөр машингүй хүмүүс автобусанд сууж байгаа. Тэгш, сондгойгоор явах шийдвэр гарахаас өмнө автобусандаа багтдаггүй хүмүүс одоо багтахгүй, өвлийн хүйтэнд даарч, хөрөн ханиад хүрч хууч сэдрэхээр болж байна.

Өнөөдөр л гэхэд иргэд 20-30 минут хүлээж автобусанд суусан. Мэдээж иргэд багтаагүй тул зарим нь үлдээд дараагийн автобус хүлээсэн бөгөөд хоорондоо маргалдаж байгаа харагдана лээ. Имй үед хүүхэд хөгшчүүд сууж чадахгүй гар хөлөө хөлдөөж, улам эрсдэлтэй байдал үүсэж байна.

Хэдийгээр энэ асуудлыг зохицуулахаар эхний ээлжний шинэ автобус нь 10 гаруй хоногийн дараа ирнэ гэх ч өнөөхийг нь ирэхээр үзлэгт оруулна, бичиг баримт гэсээр лав сар гаруй хугацаа болно. Тэгэхээр иргэд багагүй хугацаанд эрүүл мэндээрээ хохирох нь ээ…

3. Сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн үед замын түгжээ буурдаг байхад заавал тэгш, сондгойгоор явуулах шаардлагагүй байв. Тэгвэл урт хугацаанд ийнхүү тэгш, сондгойгоор явуулж байгаа нь хөрөнгөтэй хэсэг бүлгээ дэмжиж байгаагаас ялгаагүй хэрэг боллоо. Нөгөө талаас айл өрхүүд зээлээр ч хамаагүй нэг муу машин авч дугаарын хязгаарлалтын тэгш, сондгой нь үр дүнгүй болох юм.
4. Төрийн хурган дарга нараас эхлээд сайд, УИХ-ын гишүүд нь албаны машин унадаг бөгөөд тэдгээр нь мэдээж дугаарын хязгаарлалтад орохгүй. Тиймээс өөрсдийн ажил бүтэж байвал бусдын яах нь тэдэнд хамаагүй гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна.
5. Цаг үеээ олоогүй шийдвэр байлаа. Урин дулаан байсан бол иргэд дугаарын хязгаарлалт битгий хэл автомашингүй өдрийг хүртэл талархан хүлээн авч, ойр зууртаа алхаад ажлаа амжуулдаг. Харин өвлийн хүйтэнд гадаа 10 минут зогсоход л ханиад хүрч байна. Үүнийхээ оронд тэг зогсолт хийгээд ч хамаагүй машиндаа дулаахан түгжрэхийг олон нийт үзэж байгаа.
6. Хальтиргаа гулгаа ихтэй энэ цаг үед цагдаа нарын ачаалал ихэсдэг. Тэдгээр хэргийг шалгаж, асуудлыг шийддэг цагдаа нарын ачааллыг нэмж зам дээр зогсоож байна. Цагдаа хэдийгээр тушаалаар ажилладаг ч гэсэн аливаа албадлагын арга хэмжээнд цагдааг урт хугацаагаар дайчлах нь ямар сөрөг талтайг олон нийт ковидын үед олон жишээг харсан. Уг нь цагдаа ч гэсэн бидэн шиг хүн гэдгийг ухаарч, ядаж ар гэртээ зарцуулах цагийг нь энэ мэт мэдрэмжгүй шийдрэвээс болж хумслахгүй байхад дарга нар анхаарах хэрэгтэй болж байна.

Эдгээр үндэслэлээс гадна хотын дарга Х.Нямбаатар руу чиглэсэн шүүмж маш их байна.

•​Хотыг хорьж удирдахгүй ээ Х.Нямбаатараа

•​… чаддаг мэргэжлийн хүнд нь ажлаа өгөөд огцруул таарна!!! Чи хот удирдаж чадахгүй байна шүү

•​Нийтийн тээвэр муутай байж дугаарын хязгаарлалт хийх газраа сунгамааргүй байнаа

•​Энэ хотод автобус байхгүй! Такси байхгүй! Метро бүр ч байхгүй! Гадаа өдөртөө -30 хүрч байна! Дугаарын хязгаарлалттай өдрөө цэцэрлэгийн хүүхдээ хөтлөөд алхаад явах уу. Ядаж энэ хүйтэнд машин дотроо дулаан түгжирмээр байна

•​Хоноцын шийдвэр гаргадгаа болиорой

•​Х.Нямбаатараа нэг өдөр албаны унаагүй, жирийн иргэн шиг амьдраад үзээрэй.

•​Х.Нямбаатарыг юм хийхгүй байна гэсэн хийхээрээ улам дордуулчихлаа гэх мэтээр түүнийг шүүмжилсэн шүүмж уртаас урт хөвөрнө.

Олон нийт өнөөдөр Х.Нямбаатарыг хорьж, цагдаж байгаа хэрнээ тэр нь хууль журмаасаа давсан арга хэмжээ авч байгаад бухимдалтай байгаа. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалттай өдөр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг бол Х.Нямбаатарын гаргасан шийдвэр хэрэгжих хугацаанд эрх хасна гэж байгаа нь өөрөө хууль, журмаасаа давсан шийтгэл болж байгаа юм. Уг нь хууль зүйн сайд байсан хүн ийм алдаатай шийдвэр гаргаж байгааг иргэд эсэргүүцэн жагсахад бэлэн байна.

Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн тул ийнхүү жагсаал хийхэд бэлэн болжээ. Өнөөдөр шатахуунгүй, дотор муухай оргиулсан бохир агаартай, унаагүй, гулгаа үүсэн зам дээр эрүүл мэнд амь насаараа дэнчин тавин ажиллаж амьдарч байгаа нь бухимдлыг дээд цэгт хүргэж байна. Тиймдээ ч цахимд жагсаал хийх тухай яригдаж байна.

Уг нь Х.Нямбаатарыг жагсаал хийх үед өнөөдрийнхөөс хамаагүй дээр байв. Харин Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын жагсаалын дараа, тэднийг эрх мэдэл албан тушаалд очсоны дараа байдал эрс муудлаа.  

Энэ бүхнээс дүгнэхэд олон нийт Х.Нямбаатарыг “зайлах” нь зөв гэж үзэж байгаа бололтой. Уг нь гай болохоор зай бол гэж ардын сайхан үг бий.  Х.Нямбаатар даргаа гай болохгүй зай болчихвол дээргүй юу?

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй

05/27/2026

Б.Пүрэвдагвын томилгоо хууль зөрчиж байна

05/26/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.