Найзуудын наргиагаа цахимд контент болгон оруулж багагүй хандалт авч байгаа Бажи, Ялалт нар сүүлийн дугаараасаа болж багагүй шүүмжлэлд өртөөд байна.
Тодруулбал, хүн урьж оролцуулж байгаа хэрнээ тэгш бус хандсан, үл хүндэтгэсэн байдал гаргасан нь тэднийг дагахгүй байх, цаашлаад блоклох хүртэл аян цахимд гарав.
Учир нь контентын хөтлөгчид хоёр зочин урьсан ч биеийн хэлэмж болон үйлдлээрээ илтэд ялгамжтай байдал гаргасан нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн. Улмаар хүнтэй өмссөн зүүсэнээр нь ялгаварлаж харьцдаг, арай дөнгүүр нэгнийх нь урд бөхөлздөг гэх мэтээр шүүмжлэлд өртөв.
Үнэхээр уг нь контентыг үзэхэд урилгаар орсон залууд илтэд хүндэтгэлтэй хандаж байгаа нь анзаарагдсан юм.
Хамгийн харамсалтай нь Ялалт цахим шүүмжлэлийг уншсан ч гэм буруугаа хүлээсэнгүй. Өөрийнхөө цахимд “За би муу хүн шүү, угаасаа. Сайн хүн гэж битгий бодоорой. Бүдүүлэг үйлдэл гаргачихснаа өөрөө ч харлаа. Өршөөж хайрла” хэмээн бичсэн нь гал дээр тос нэмсэн мэт болгож олон нийтийн бухимдлыг хүргэв. Тэрбээр сэтгэгдлээр хэдэр, ёдор гэсэн шигээ байгаа нь улам олны дургүйцлийг хүргэв.
Уг нь Б.Ялалт бол сэтгүүлч хүн. Урьсан зочиндоо хүндэтгэлтэй хандах ёстойг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Гэтэл мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд бүдүүлэг үйлдэл хийсэндээ харамссангүй нь ийнхүү цахимд “дисс” хийлгэх үндэслэл боллоо.