Сүүлийн үед тайз, дэлгэцийн бүтээлд мэр сэр харагдах болсон жүжигчин Г.Ганбат өчигдөр СТА болжээ.
Тодруулбал, Өчигдөр /2023.12.18/ Улсын драмынэрдмийн театрын хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Энэ үеэр УДЭТ-ын хамт олон гурван залуу уран бүтээлчид Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг олгосон байна.
Тодруулбал, энэ жил
• Хайрын виз жүжгийн Цэнгэлийн дүрд тоглосон жүжигчин Ц.Жаргалсайхан,

• Тамгагүй төр жүжигт оролцон тоглосон жүжигчин, морин хуурч О.Майдарравжаа

• Би ч гэсэн жаргамаар байна жүжгийн нөхрийн найзын дүрд тоглосон Г.Ганбат

нарыг Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасан байна.
СТА болсон тэдний хувьд тун баяртай байгаагаа илэрхийлнэ лээ.