Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Газар нутгаа зарсан хэргийн яллагдагч Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорихоор боллоо
Папарацци

Газар нутгаа зарсан хэргийн яллагдагч Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорихоор боллоо

Эрхэм админBy Эрхэм админ12/28/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлсэн хэргийн яллагдагч Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорихоор болжээ. Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, тус аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал нарт ҮАБЗ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шинээр хэрэг нээн шалгаж буй билээ. Тодруулбал, Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор дээрх гурван хүнийг яллагдагчаар татсан.

Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан атал түүнийг мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Дарьсүрэн хүлээн авахаас татгалзсан. Тэгвэл түүний захирамжийг хүчингүй болгуулж, уг хоёр яллагдагчийг цагдан хорьж шалгах ёстой, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий мэдээлэл бий гэж мөрдөгч, прокурор нь үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хэлэлцээд Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорьж шалгахаар шийдвэрлэсэн байна.
Эл хэргийн нэг яллагдагч Б.Бадраад хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээгээ Ханбогд сумын шүүхийнхэн хүчингүй болгосноор тэрбээр биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ руу явчихаад буй билээ. Түүнийг хилээр орж ирсэн даруйд цагдан хорихоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд байгаа билээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.