Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг шалгаж эхэллээ
Папарацци

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг шалгаж эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ01/04/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

-Эхнэрээ эмчлүүлэх нэрээр хилээр гарсан С.Энхболд хэзээ ирэх вэ-

Монголчуудынхаа эрүүл мэндийг мөнгөтэй болох эх үүсвэр гэж харсан ЭМЯ-ны удирдах албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад дэд сайд болсон С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй Ц.Эрдэмбилэг тэргүүтэй хүмүүст холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн хэрэг бүртгэлтийн хэргээс улбаалан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар Ц.Эрдэмбилэгийг С.Энхболдын садан төрлийн хүн болох Б.Эсболдын хамтаар 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Энэ хүмүүсийг Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай компьютерын программ болон техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аксиссистемс” ХХК голлон оролцсон байдаг. Тус компанийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүхийг холбогдуулан шалгаж буй бөгөөд хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин нөгөө эцсийн өмчлөгч Я.Энхчулууны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт холбогдож, хилээр гарч явсан нэгэн. Тус ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнд холбогдох эл хэрэг одоо болтол шийдэгдээгүй билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр өдгөө Ц.Эрдэмбилэгийг батлан даалтад гаргаж, Б.Эсболдыг нь үргэлжлүүлэн цагдан хорьж шалгаж буй аж. Харин эл хэрэгт холбогдуулж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг шалгаж эхлэхтэй зэрэгцээд эхнэрээ гадаадад эмчилгээ, үйлчилгээнд хамруулах нэрээр хилээр гарч явжээ. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан, эдүгээ дэд сайдын албан тушаал хашиж буй тэрбээр эх орныхоо эрүүл мэндийн байгууллагад итгэхгүй, эмч эхнэрээ гадаадынханд даатгахаар дагаж явна гэдэг нэг л эргэлзээтэй. Магадгүй эрүүгийн хэрэгт шалгуулах болохоороо зугтаж, “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлах хүмүүсийн нэг болчих юм биш биз.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.