Олны танил хүн биеэ зөв авч явж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэх бичигдээгүй хууль дэлхийд үйлчилдэг. Харин Монгол улсад энэхүү бичигдээгүй хууль үйлчилдэг эсэхэд уншигч та л дүгнэлт хийх бөгөөд олны танил хүмүүс ямар гэмт хэрэгт холбогдсон талаар манай сайт Алдартнуудын хэрэг буландаа онцолдог.
Бид энэ удаад МУГТ Д. Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна. Хэдийгээр тэднийг 2018 оноос тэднийг шалгаж эхэлсэн ч одоо болтол хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.
Ингээд МУГТ Д. Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар хэрхэн мэдүүлсэн, тус хэргийн улмаас ямар хохирол учирсан, тэдэнд Эрүүгийн хуулийн аль зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
МУГТ Д. Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар гэр бүл болоод хоёр хүүхдийн аав ээж болсон. Спорт, урлагт амжилт үзүүлсэн тэднийг хэд хэдэн хэрэгт буруутган 2018 оноос эхлэн шалгаж байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй. Анхан шатны шүүхээс тэднийг цагаатгасан бол давж заалдах шатны шүүхийн шатнаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм. Ингэснээр тэдний хэрэг зургаа дахь жилдээ шийдэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар тэднийг Боржигон овогт Нүрзээгийн Болормаа, Монгол овогт Бөнтөгийн Цэрэндорж нартай хамт дараах гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа. Тодруулбал,
Ховд аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч ажилтай, Монгол Улсын гавьяат тамирчин Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг
- хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
- Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
- түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,
Улаанбаатар хотод төрсөн 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, “Сакура” сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, Монгол Улсын гавьяат жүжигчин, Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг
- хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
- мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
- түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус буруутгаж байгаа юм.
Тэд ямар хэрэгт холблогдов?
Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар нь бүлэглэн “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү, орчуулагч Б.Сэцэн нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн Вүийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Д.Кёкүшюзанбатбаяр, Б.Цэрэндорж нар нь “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вүаас 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Д.Кёкүшюзанбатбаяр,Т.Баясгалан нар нь
- Өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан “….” ХХК-иар “М…” бизнес бутик зочид буудал барих, Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Баясгалангийн өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.А-гийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан “Г” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу “Н” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 2.200.000.000 төгрөгийн үнэ бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр,
2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,
2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 4.400.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,
2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,
2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т” ХХК- д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 3.828.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,
2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 3.520.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
- Дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Баясгалангийн төрсөн эх Ж.Ж-ын үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “Г” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн дүү Д.Э-ийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Г” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,
- Аяллын автобус 41-82 УБМ улсын дугаартай 410,800,000 төгрөгийн,
- “Toyota land cruiser 80” загварын 70-76 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,
- “Lexus 470” загварын 40-41 УНК улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57.512.000 төгрөг,
- “Hummer” загварын 77-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,
- “Lexus GS-350” загварын 29-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 31.620.000 төгрөг,
- “Toyota land cruiser 100” загварын 78-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 71.890.000 төгрөг,
- “BMW” загварын улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл 98.592.000 төгрөг,
- “Bentley” загварын 06-66 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,
- “Lexus 570” загварын 39-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 184.860.000 төгрөг,
- “Toyota land cruiser 200” загварын 67-89 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 195.130.000 төгрөг,
- “Benz” загварын 34-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 205.400.000 төгрөг, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,
- Т.Баясгалан төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.Кёкүшюзанбатбаяр, Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х” ХХК болон “Ө” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн. Тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1.900.000.000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1.000.000.000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1.223.000.000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4.123.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1.117.116.000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655.374.720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347.547.200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10.570.399.840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Кёкүшюзанбатбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн
17.3 дугаар зүйл.Залилах
17.3.2.2 …хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
18.6.1. 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дуучин Т.Баясгалангийн үйлдэлд нөхөртэй нь ижил зүйл ангиар яллагдагчаар тогтоосон байгаа.
Тэднийг гэм буруутай гэж үзвэл үйлдэл тус бүрт
Хэргийг анхан шатны шүүхээс цагаатгасан бол Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Ингэснээр Д.Кёкүшюзанбатбаярын эзэмшлийн
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол гудамжны 301-200 тоот орон сууц,
- 33-33 УНГ улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,
- 88-88 УБС улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,
- 00-09 УНЦ улсын дугаартай, “Роллс ройсе пантом” загварын тээврийн хэрэгсэл,
- 28-55 УБЗ улсын дугаартай, “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл,
- 16-66 УБП улсын дугаартай, “Бэнтлье флайнг спур” загварын тээврийн хэрэгсэл,
Т.Баясгалангийн эзэмшил, өмчлөлийн
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1341 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1340 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1313 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1312 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1302 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1392 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1384 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1351 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоол,
- “Блэйк маунт майнинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй MV-021108 дугаартай, Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Хэнтий аймаг, Баянхутаг сум “Заан ширээ”, “Дундгоулд” ХХК-ийн бүртгэлтэй XV-017799 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Цагаанхайрхан сум, “Нарийн”,
- XV-019217 бүртгэлийн дугаартай, Хэнтий аймаг, Баянхутаг сум, “Баянхутаг”,
- MV-020666 бүртгэлийн дугаартай, Ховд аймаг, Дөргөн, Мянган сум, “Шаргатын уул”,
- XV-017747 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Хяргас, Цагаанхайрхан сум, “Урд борц”,
- XV-020256 бүртгэлийн дугаартай, Дорнод аймаг, Баяндун сум, “Сумтын хоолойн адаг”,
- XV-017739 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Шаргатын уул”,
- XV-019773 бүртгэлийн дугаартай, бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Сайхандулаан сум, “Цагаан дөрвөлжин”,
- XV-020259 бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Алтанширээ сум, “Хамар толгой”,
- XV-017954 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Алаг улаан толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан,
Т.Баясгалангийн
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,
- 27-28 УБА улсын дугаартай, “Газ М-1” загварын тээврийн хэрэгсэл,
- 28-78 УНА улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,
- 47-00 УБИ улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,
- 40-94 ХӨА улсын дугаартай, “УАЗ” загварын тээврийн хэрэгсэл,
- 72-30 УБН улсын дугаартай, “Форд ИЗ50” загварын тээврийн хэрэгсэл,
- 72-50 УБН улсын дугаартай, “Форд ИЗ50” загварын тээврийн хэрэгсэл,
- 99-99 УНД улсын дугаартай, “Ландровер ренжрөвер” загварын тээврийн хэрэгсэл,
- Худалдаа хөгжлийн банкны 461001159 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон байна.
Харин Д.Кёкүшюзанбатбаяр,Т.Баясгалан нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байгаа талаараа “…Д.Кёкүшюзанбатбаяр,Т.Баясгалан бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, ” Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Кын төрсөн дүү Д.Агийн нөхөр Д.Анхбаярын үүсгэн байгуулсан “Т” ХХК-аар Марриот бизнес бутик зочид буудал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-аар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Бгийн өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-аар ахмадын амралт сувилал барих, Д.Кын төрсөн дүү Д.Агийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-аар ахмадын сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын үүсгэн байгуулсан “Г” ХХК-аар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-аар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч газар ашиглах эрх олж аван дээрх зориулалтын дагуу газар ашиглана гэж байгаль орчны үнэлгээгэз батлуулсан боловч ашиг олох зорилгоор өөр байшиг барилга барьсан мөн түүнийгээ зарж борлуулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна” хэмээн тайлбарласан юм.
Ямартай ч энэ хэрэг өнөөдрийг хүртэл мөрдөн байцаалтад байсаар байгаа бөгөөд шийдэгдэхгүй удаж байна.
Энэ хэргийнхээ талаар МУГЖ Т.Баясгалан хохирогчгүй хэрэг хэмээн ам гарч байсан удаатай. Харин хавтаст хэргээс хохирогчоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгааг уншигч та бүхэнд хүргэлээ.
Бэлтгэсэн А.Баярмаа