“Хонхны дуу”-гаараа ард түмнийг ардчилалд уриалан дуудаж, өнөөдрийн нийгэм бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм бол яах аргагүй “Хонх” хамтлагийн дуучин, сэтгүүлч, улстөрч Сосорбарамын Цогтсайхан билээ.
Түүний үйл хэрэгийг үргэлжлүүлж яваа эрхэм бол түүний хүү Ц.Түшиг билээ. Тэрээр нэгэн ярилцлагандаа “…Аав минь их зөөлөн сэтгэлтэй, юмыг гүн мэдэрдэг, шулуун шударга хүн байсан. Бидэнд өв хөрөнгө үлдээгүй ч оюуны маш их зүйлийг үлдээсэн. Өөрөө ч эд хөрөнгийг чухалчилж үздэггүй хүн байлаа. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг байсан. Хатуу үгээр биш ч үйлдэл, бүтээсэн уран бүтээлээрээ намайг хүмүүжүүлсэн…” гэсэн байдаг.