Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Татварын хэлтсийн дарга асан Ж.Гансүх нарын хэргийг прокурорт буцаалаа
Мэдээ

Татварын хэлтсийн дарга асан Ж.Гансүх нарын хэргийг прокурорт буцаалаа

Эрхэм админBy Эрхэм админ02/28/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Ж.Гансүх нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга, Д.Булганчимэг нь тус хэлтсийн Захиргааны тасгийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал гарган нэр бүхий албан тушаалтнуудад нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, түүнээс 52,600,000 төгрөгийг байгууллагын шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулна гэх нэрээр буцаан авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний уг үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Гансүхэд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15,000,000 төгрөгөөр торгох, Д.Булганчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн шүүгдэгч нар болон урамшуулал авсан албан тушаалтнуудаас хууль бусаар олсон орлогыг буцаан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс Ж.Гансүх, Д.Булганчимэг нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэнюм. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийн хэрэглээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зүйлчлэлд нөлөөлөх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж, энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл энэ хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт /2024.02.26/ хэлэлцсэн. Улмаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга асан Ж.Гансүх, тус хэлтсийн Захиргааны тасгийн дарга асан Д.Булганчимэг нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл бид энэ хэргийн талаар мэдээлсээр байх болно.
Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.