Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн шавь гэдгээр нь дуучин Л.Насанбуяныг хүмүүс андахгүй сайн мэднэ. СУИС-ыг төгссөн цагаасаа эхлээд Улсын филармонийн гоцлол дуучнаар 13 жил ажилсан тэрбээр ажлаасаа халагдсан талаараа мэдэгдсэн.
Тэгвэл тэрээр “Удирдаачтайгаа ууж идэж, унтаж хэвтэхгүй л бол цаашид яадгийг өөрийн биеэр мэдэрлээ. Эдгээр зүйлстэй огтхон ч санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа учраас цаашид надаас өөр хэн ч ийм мэдрэмж битгий аваасай гэсэндээ холбогдох байгууллагуудад гомдол гаргаад үе шаттайгаар хуулийн дагуу явсаар байна.

Хүний амьдралд хамгийн төвөгтэй асуудал бол хүн хоорондын харилцаа гэж сүүлийн үед боддог болсон. Хар багаасаа дуучин болохыг хүсэж мөрөөдөж өнөөдрийг хүртэл чадах чинээгээрээ хичээсээр л ирсэн. Гэтэл амьдрал дээр юм бүхэн санаснаар болдоггүй, саад бэрхшээл байдаг ч гэсэн тэдгээрийг аль болох зохицуулж, шантрах үедээ шантарч уйлах үедээ уйлж, унах үедээ уналтанд ороод л буцаад л босоод л ирдэг. Гэтэл хэн нэгнээс хамаарч, ажил мэргэжлээрээ доромжлуулж, ялгаварлан гадуурхагдана чинээ бодсонгүй явлаа.
Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж өөрийнх нь хүссэнээр өөртэй нь тийм сайхан байгаагүйн улмаас араа шүдэндээ зуун, зуултанд орж, наанаа цохиж зодохгүй ч бага багаар, ямх ямхаар янаглан байж өөрийгөө дутуу гэж мэдэрч, уран бүтээлч хүнийг сэтгэл санаагаар нь мохоож, урам зориггүй болгож чаддагийг өөрийн амьдрал дээр мэдэрлээ…
Охид бүсгүйчүүд минь хэзээ ч битгий ийм зүйлтэй санал нийлээрэй! Зоригтой байгаарай! Нотлох баримт цуглуулдаг байгаарай! Цаг тухай үед нь цагдаагийн байгууллагад ханддаг байгаарай” гэлээ.
1 сэтгэгдэл
Урлагийхны үнэн нүүр царайг илчилжээ, зөв шүү, хаа газар ямар ч чад.аргүй дарга нарын өвөр дамжсан нь дээшээ явдаг, чадвартай шудрагууд нь бүх ажвыг хийгээд хохорч үлддэг, одоо энэ байдалтай тэмцэх цаг нь болсон, үүнийг зоригтой хэлж чадсан мундаг дуучиндаа баярлалаа