“Хэцүү анги”-д тоглон урлагийн гараагаа эхлүүлж, СУИС-ийг төгсөн, “Maaz” хамтлагаа байгуулаад “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн” зэрэг цөөнгүй хит дуу хийсэн авьяаслаг залуу бол Тагтаа хочтой жүжигчин Р.Сүхболд юм. Үүний сацуу тэрбээр “Нийслэл хүүхэн”, “Би дурламаар байна”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Манан зүсэгч”, “Хэрмэл жүжигчид”,”In da house” зэрэг уран бүтээлд гол дүр бүтээсэн юм.Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллан яваа залуусын төлөөлөл түүнийг манай дуран онцлон буулгалаа.
Тэрээр шаргуу фитнесээр хичээллэсний үр дүнд нэлээн жин хаяжээ.