1990-1999 онд манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч,тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэг бол МУГЖ Г.Золбоот билээ. Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 онд төгссөнөөсөө хойш тэрбээр 100 гаруй уран сайхны кино, драмын 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолт, телевизийн зохиомж, теле жүжигт гол болон туслах дүрд тогложээ. Энэ удаад тэрээр “ЗУРА-III” буюу “Цэвэрлэгээ” УСК-ны кинонд гол дүрийн жүжигчнээр оролцон тогложээ. Кино нээлтэнд үзэсгэлэнт гэргийн хамт оролцсон нь манай дуранд ийнхүү буужээ.