Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланг яллана
Нийгэм

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланг яллана

Эрхэм админBy Эрхэм админ03/12/2024Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2023 оны тавдугаар сард чөлөөлөгдсөн, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын хоёр хэрэг багтсаны нэг нь энэ Засаг дарга асны үйлдэл. Нөгөө нь дуулиант “Ногоон автобусны” гэх хэрэг байгаа юм. Ш.Идэрбаясгалан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эргэн сануулахад, тэрбээр 2022 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, Г гэх хүнд ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал зэрэгт 27 сая төгрөг олгосон. Бусдад давуу байдал хууль бусаар олгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл шийдвэрийг холбогдох албаны удирдлага нь шалгалгүй өнгөрөөж, нөхөн төлүүлээгүй учраас Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Г.Мөнхтулгыг хамт яллагдагчаар тооцсон байдаг.

НПГ-аас Ш.Идэрбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1-3-ийн нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 22.8-1.1 дэх хэсгийн төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.