Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хөгжлийн банкны охин компанийн захирлын хэргийг нэмж шалгаж дуусав
Мэдээ

Хөгжлийн банкны охин компанийн захирлын хэргийг нэмж шалгаж дуусав

Эрхэм админBy Эрхэм админ03/12/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болормаад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дууссан байна.

Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлснийг эх сурвалжууд мэдээллээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлсний дунд олны анхаарал татсан нь дээрх албан тушаалтанд холбогдох хэрэг аж.

“Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит ХХК-ийн захирал Д.Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2022 оны есдүгээр сард саатуулан шалгаж эхлэхэд түүнд давуу байдал олгосон үндэслэлээр “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормааг мөн мөрдөн байцаах болсон юм. 2019 онд “Дархан арьс ширний цогцолбор парк” төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 15 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Уг төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит ХХК байгуулсан бөгөөд эл төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Д.Энхбаярыг томилсон. Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 15 тэрбумын хөрөнгө оруулалт авсан билээ. Эл мөнгийг “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д байршуулсан хөрөнгөөс гаргасан гэдэг. Тус сан нь стратегийн ач холбогдолтой, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий дунд болон урт хугацааны, өндөр үр өгөөжтэй боловч бэлэн байдал хангагдаагүй төслүүдийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах үндсэн зорилготой юм. Хууль журмын хүрээнд зээл олгосон гэдэг ч түүнийг гаргахад “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, Хөгжлийн банкандаа хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон учраас ийнхүү дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод буй аж.
Мөн “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн тус банкны албан тушаалтнууд болох гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, дэд захирал Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, хэлтсийн дарга Д.Цогтбаатар, Л.Мягмаржав, ТУЗ-ийн дарга Б.Даажамба, тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, “Бэрэн групп”-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Болдмаа, “Инжир” ХХК-ийн захирал Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.Сүхболд, Барилга, хот байгуулалтын дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа, “Болор шүр” ХХК-ийн захирал Я.Батцэцэг болон тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тайлбарласнаар шүүх хурал завсарлаж өнөөдөр үргэлжлэхээр боллоо.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.