Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Монгол-Оросын хооронд жим гартал явдаг нэгэн билээ. Урлаг, уран сайхан, ажил амьдрал нь ийм хойно нүүдлийн шувуу шиг л эх орондоо ирэн очин байдаг.
Харин түүний завгүй амьдралын хэв маягийг эхнэр, жүжигчин Б.Баярмаа нь тун ойлгож, дэмждэг аж.
Тиймдээ ч хамтдаа өөхийг нь шатааж, урлагийн хүний гоо сайханг аварч байгаа харагдана лээ. Гэр бүлийн хүмүүс урлагийнх болохоор илүү ойлголцож, хамтдаа өөхөө шатаагаад “сүйд хийж” байгаа тэдний нандин төрх нэг ийм.