“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох “Хүнийг алахыг завдсан”, “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэргийг өнгөрсөн оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болохыг Улсын Ерөнхий Прокурорын Газраас өнөөдөр мэдээлжээ.
Эрүүгийн хуулийн 13.14.1-д хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000-1300,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
1 сэтгэгдэл
мундаг хөдөлмөрч хүншдээ чинбат муу ажилгүй нус шүлсээрээ газар дэлхий бузарласан хөдөөний хийх ажилггүй агсам оркууд их болсоншүү