Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сэтгүүлч, Яруу найрагч Б.Дэлгэрцэцэг “Нэг л өдөр би Хадам ээж болно”
Папарацци

Сэтгүүлч, Яруу найрагч Б.Дэлгэрцэцэг “Нэг л өдөр би Хадам ээж болно”

admin123Нийтэлсэн: admin12302/27/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нэг л өдөр би Хадам ээж болно”

Үнэрлэж хайрлаж өсгөсөн

Үр үндэс минь салаалж

Нэг л өдөр би Хадам ээж болно

Нэг л сайхан охин босгыг минь давж алхаад

Нэгэн бүл болж, нэг л бурханд мөргөнө

Айлын сайхан охин миний охин болно

Амин голомтоо орхиж хүүгийн минь галыг бадраана

Хорвоогийн түмэн хүнээс миний үрийг сонгоод

Хонгор сэтгэлээ дэвсэж “ээжээ” гэж намайг дуудна.

Ижий аавынхаа энхрийхэн нь байж

Эрх танхилхан цэцэгхэн байж

Өссөн гэртээ гүнж нь байж

Өөрийн бүхнээ үлдээн байж

Төрхөмөө орхиж галыг минь манах

Ёсыг минь дагаж, сэтгэлээ өгөх

Биеээ хувааж удмыг минь залгах

Бэрдээ ижий нь дуусашгүй өртэй.

Зан зангаа авах гэж удна

Загнаж ээж нь бэрдээ ч тунина

Гуалигхан галбираа золин байж

Ачийг минь надад үнэрлүүлэх болохоор

Гуниг жаргалаа хуваалцаж

Үрийг минь тулах хань нь болохоор

Хүй тасалсан цусан холбоогүй ч

Хадаг тавьж ёслож авсан

Хувиар учирсан ижий нь болохоор

Алаг нүдэн ялдамхан бэрээ

Алдаа оноотой нь ээж нь хайрлана.

Мөнх бусын хорвоог ээж нь түрүүлж орхино

Мөрийг чинь налж хүү минь уйлна

Эр гүндүүгүй хэнэггүйхэн үрийг минь

Ижий ухаан залгаж бэр минь түшиж үлдэнэ.

Уран бэрийн ухаантай болохоор чинь

Уужирч ижий нь тайван буцна

Б.Дэлгэрцэцэг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.