Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эхнэрээ найман цагийн турш зодож, хөнөөсөн Казахстаны Эдийн засгийн сайд асныг шүүж байна
Папарацци

Эхнэрээ найман цагийн турш зодож, хөнөөсөн Казахстаны Эдийн засгийн сайд асныг шүүж байна

Эрхэм админBy Эрхэм админ04/10/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүгд Найрамдах Казахстан Улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр Салтанат Нукеноваг бүтэн найман цагийн турш тарчлаан зодож, хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Астана хотод шүүгдэж байна.

Эмэгтэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд Астана хотын “BAU” рестораны гаднаас нас барсан байдалтай олджээ. Шүүх хурлын үеэр амиа алсдан эмэгтэйн ээж “охиноо найман цагийн турш маш их зодуулж, амиа алдсан” хэмээн хэлжээ. Харин нөхөр нь болох Бишимбаев гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Хэргийн эхний шүүх хурал 2024 оны гуравдугаар сарын 27-нд эхэлжээ. Шүүгдэгч Куандык Бишимбаев болон түүний өмгөөлөгч “Эхнэрээ алах зорилго байгаагүй” хэмээн маргаж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон ээлжит шүүх хуралдаанаар Казахстан Улсын Шүүх шинжилгээний байгууллагаас амь хохирогчийн нас барсан шалтгааны дүгнэлтийг танилцуулжээ.

Экс сайд Бишимбаев эхнэрийнхээ толгой руу үхэлд хүргэхээр цохиод зогсохгүй боомилсон байж болзошгүй хэмээн шүүх эмнэлгийн шинжээч Тахир Халиназаров хурлын үеэр онцолжээ.

Шүүх эмнэлгийн шинжээч Тахир Халиназаров:

-Амь хохирогч Нукеновагийн хүзүүнд хоёр жижиг зууван хэмжээтэй шарх үүсэж, ижил хэмжээтэй хөхөрсөн байсан. Мөн нүдний хэсэгт цус алдалт илэрсэн гэжээ.

Куандык Бишимбаев өөрийн эхнэрийн толгой руу олон удаа цохиод зогсохгүй боомилсон гэдэг нь шүүх шинжилгээгээр батлагджээ. Шинжээчид Нукеновагийн толгойн гэмтлийг үхлийн шалтгаан хэмээн бүртгэсэн боловч түүний үхэл зөвхөн зодуулаад зогсохгүй боомилсны улмаас амьсгал нь зогсжээ.

Прокурорууд “BAU” рестораны гадна хэсэгт бүсгүйн зодуулж байгаа бичлэгийг нотлох баримт болгож шүүхэд өгсөн талаар UNN агентлагаас мэдээлжээ.

Казахстан Улсын хуулийн байгууллагаас Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг өөрийн эхнэр Салтанат Нукеноваг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.

Түүнийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүдэн шүүх”, 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Онцгой хэрцгийгээр үйлдсэн аллага” гэсэн хоёр зүйл ангиар буруутгажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.