Эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд байдаггүй гэж маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй билээ. Тэгвэл найзууд байж болдог гэдгийн жишээг загвар өмсөгч С.Төгс, загвар зохион бүтээгч Кадр нар баталж байгаа. Нэг салбарын улсууд болохоор жаргал, зовлон нэгтэй тэд найзлаад багагүй хугацаа үдсэн бөгөөд харин ч нэгнээ харцаар нь уншдаг гэж байгаа.
Үргэлж нэгнээ дэмжиж, хар хорын нүдээр харахад үерхдэг хосууд шиг харагддаг тэд зүү орох зайгүй найзууд ажээ. Хар хорын нүдээр үргэлжлүүлээд хараад байвал хосууд шиг үнсэлдэж үнгэлдээд байхгүй болохоор тэднийг найзууд гэдэгт олон хүн итгэдэг, мэддэг юм билээ.
Ямартай ч С.Төгс+ Кадр= Мөнхийн найзууд гэдгийг Кадрч батлаад өөрийнхөө цахимд зургийг нь оруулсан харагдана лээ.
Хосууд болсон ч яахав ээ… Найзууд хэвээр үлдсэн ч яахав ээ… Та хоёр минь л өөрсдийнхөөрөө жаргалтай байвал боллоо…