Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хүүхдийн эмч нар “Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд сэдвээр мэдлэгээ сэлбэж байна
Фото

Хүүхдийн эмч нар “Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд сэдвээр мэдлэгээ сэлбэж байна

coolBy cool03/01/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд-II” сэдэвт хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан сургалт өнөөдөр ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд эхэллээ. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ энэхүү сургалт нь анх 2016 онд ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг хамруулан амжилттай зохион байгуулсан.Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь аймаг, бүс нутаг бүрд харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэхээр заасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байна. Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа хүүхдэд тохиолдох урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, эмгэгийн нас баралт, осол гэмтлийн шалтгаантай өвчлөл, эндэгдлийг бууруулах асуудал бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна гэлээ.

Энэ удаагийн эхний ээлжийн сургалт нь ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хүүхдэд тусламж үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулагдан эхэлж байна.

2 дахь ээлжийн сургалт 3-р сарын 15-17–ны өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан зохион байгуулах юм.
Цаашдаа энэхүү сургалтыг орчин үеийн анагаахын нотолгоонд суурилсан шинэ мэдээ, мэдээллээр нэмж баяжуулан, хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалаа хадгалах болно.
ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг чадавхжуулах талаар байнга анхааран ажиллаж байгаагийн жишээ нь энэ сургалт юм.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.