Шинэ сар эхлэхэд бүхнийг шинээр эхлэх гэж байгаа мэт сэтгэгдэл эрхгүй төрдөг билээ. Шинэ сарын, шинэ долоо хоногийн мэндийг уншигч танд хүргэж байна.
Шинэ сар, шинэ долоо хоногтоо үзүүлээд өгөөрэй. Амжилт
Хонь
Сарын эхээр уран бүтээлч хүмүүсийн хувьд уран бүтээлийн онгод хөглөгдсөн, амьдралын өрнөл явц түргэн байна. Санхүүгийн хувьд ч таатай байгааг та мэдэрч, түүнээс эрч хүч, урмыг зоригийг авах болно. Төлөвлөсөн ихэнх ажил амжилттай бүтнэ. Хайр дурлалын хувьд романтик болзоо, шинэ сонирхол таныг хүлээж байгаа бол гэр бүлүүдийн хувьд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгал ноёрхоно. Ажлын ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ бусдын үгийг маш сайн сонсож гаргасан шийдвэртээ итгэлтэй болсон үедээ хэрэгжүүлээрэй. Амьдралд тань чухал нөлөө үзүүлж болохуйц шийдвэрийг гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвлөлдөж байж шийдээрэй. Хувийн амьдралд хамт ажилладаг хүнээс тань таны бодож, төсөөлж байгаагүй зүйл гарч таныг нэлээд гомдоон харилцаа холбоогоо таслахад хүргэж магадгүй. Сарын дундуур таныг өнгөцхөн дүгнэх биш дотоод мөн чанар, авьяас билэг, ур чадварыг тань олж харан, үнэлж дүгнэх нэгэнтэй учирна. Өөрийнхөө төсөөлж ч байгаагүй зүйлээс маш их ашиг орлого олох боломжтой болно. Танд итгэмээргүй сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна. Та өөртөө бүрэн итгэлтэй байж хийж буй зүйлдээ сэтгэлээ зориулахыг од эрхэс танд зөвлөж байна. Амарч тухлахаасаа илүүтэй тархиа ажиллуулж илүү их боломжийн төлөө ур ухаанаа уралдуул. Таны өмнө амжилтын маш том хаалга нээлттэй байна. Аз хийморь таныг үргэлж дагах болно гэдэгт итгэлтэй байж болно. Хэн нэгэнд нь нөхөж баршгүй гарз тохиож мэднэ. Бусдыг эд материалын гэхээсээ илүүтэй сэтгэл санаагаар өргөж дэмнэж, тус дэм болохыг зөвлөж байна. Хайр дурлалтай учирч амжаагүй яваа залуус яарч хэн нэгнийг эрж хайж хүчээр бий болгох гэсний хэрэггүй. Та өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ олж хийснээр хүсэл мөрөөдлийнхөө замыг дардан болгоно. Ажил хэрэгтэй холбоотой уулзалт, хэлэлцээр нь танд болон байгууллагад чинь ихээхэн ашиг авчрах болно. Харин сарын харилцаа холбоогоо сэргээх, хамтран ажиллах гарц боломжийг нээх хэрэгтэй. Эргэж орж ирэх нь тодорхойгүй зүйлд хөрөнгө оруулалт хийж, зардал гарган эхлүүлэх ажлыг орхихгүй бол алдагдалд орж хохирох болно. Төсөв тооцооллоо сайтар зөв тодорхойлоорой. Аав ээжийн энэрэл хайр, гэр бүл, үр хүүхдийн инээд хөөрөөр бялхаж, таныг аз жаргалтай болгоно. Хүүхдүүдтэйгээ харилцан ярилцсанаар хүүхэд насны дурсамжийг тань сэргээнэ. Таныг сэтгэл санааны өрнөлт хүлээж байх боловч та тодорхой бус зүйлийг барьж авах, бусдын өмнүүр орж эрсдэлтэй алхамд өөрийгөө золих хэрэггүй. Харин эрчүүдийн хувьд өөрийн бодсон бодолдоо, сэтгэсэн зүйлдээ сэтгэл хангалуун байхаас гадна зөвхөн өөрийгөө хөгжилтэй байлгаж чадна.
Үхэр
Сарын эхээр зарим үхрийнхэн санаанд ч оромгүй хүнээсээ ажлын санал авч гайхалтай үр дүнд хүргэнэ. Зарим нь сэтгэл хөдлөл тогтсон хязгаараас давахад хяналтаа алдаж гаргахгүй зан аашаа гаргаж мэднэ. Хамгийн итгэлтэй хүнээ дэргэдээ байлгаж өөрийн алдаа дутагдлыг засахыг хичээ. Дээд газрын тушаал шийдвэр нь хамт олны эсрэг гэж болохуйц байж тэдний дургүйцлийг хүргэнэ. Хувийн асуудлаас болж гарах зардал нь ихээхэн хүндрэл дагуулж нэг хэсэгтээ мөнгөний гачигдал үүсгэж магадгүй. Эрүүл мэндийн асуудал олон хүнийг сандаргаж магадгүй. Гэнэтийн осол аваарт орох гэмтэл бэртэл авах эрсдэл өндөр байгаа тул үргэлж хянамгай байхыг зөвлөж байна. Таны ажлын бүтээмж нь сэтгэл санааны тань байдалтай шууд хамааралтай байна. Бага зэргийн асуудлыг дэвэргэж, олонд дэлгэх хэрэггүй. Сэтгэл зовоосон аливаа зүйлийг та ганцаараа ч давж чадна. Өөртөө эмх цэгцийг бий болгож, аливаад хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Таны ойр дотнын хүмүүст хайр халамж дутагдаж байгааг мэдрэх болно. Хувь хүнийхээ үүднээс бусдын үгийг зөвлөгөө мэт хүлээж авах нь танд шийдвэр гаргахад ихээхэн дөхөм болно. Сарын дундуур ямар ч нөхцөл байдал үүссэн ойр дотнын хүмүүстэй эе эвээ эвдэх хэрэггүй. Бардам зан, дээрэнгүй байдлаа засаж залруулахыг одод зөвлөж байна. Хэрэв та буруутай үйлдэл хийсэн бол түүнийгээ цаг тухайд нь залруулах, буруугаа хүлээх арга хэмжээ аваарай. Таны бүтээлч сэтгэлгээ дээд цэгтээ байгаа тул энэ боломжийг алдаж болохгүй. Хийж бүтээх хүслээ цаг алдалгүй эхлүүл. Амьдралаа дээшлүүлэх бүхий л боломжийг ашиглахыг зөвлөж байна. Эрүүл мэнд, бие организмдоо анхаарал тавьж эрүүл хоол, эко хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Эрүүл агаарт гарч байгалийн сайханд очиж амрах нь нэг ёсны эмчилгээ болно. Сарын сүүлээр эрчүүд өөрийн хариуцсан ажилдаа бүтээлчээр хандах чадвар дутмагаас болж өөрийнхөө үнэлэмжийг бууруулж магадгүй. Гэсэн ч та албаны болон хувийн олон ажлын ард амжилттай гарч чадна. Хамтрагч болон хайртай хүнийхээ тавьсан саналыг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр хүлээн аваарай. Ямар ч таагүй, хэцүү зүйл тохиолдсон хэн нэгний талд орох биш алтан дунджийг барих нь танд ашигтай бөгөөд хэрэгтэй байх болно. Нийгмийн хүрээнд орж ажиллахаар шийдсэн бол өөрийгөө хоёрдугаарт тавьж сурахад суралц. Эрчүүд ажил болоод хувийн амьдралд сэтгэл хангалуун бүтэмжтэй байна. Харин бүсгүйчүүдийн тоглоом наргиан нь ам зөрөхөд хүрч магадгүй. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулж тэднийг сонсох цаг гаргаарай.
Ихэр
Сарын эхээр таны санаачлан хийсэн бүтээл тань эрэлттэй байж олон хүний хүртээл болно. Үүнээс үүдэн таны урам зориг нэмэгдэж шинэ оновчтой санаа олохыг чухалчилна. Гэр бүлийн аливаа асуудлыг тогооноосоо халиулахгүй дотроо шийдвэрлээрэй. Дотнын хүний өгсөн зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлснээр танд ихээхэн өөрчлөлт орох болно. Гэрт үүссэн багахан асуудлыг дор нь шийдвэрлэж байхгүй бол овоорчихвол дараа нь шийдэхэд хэцүү байх болно. Зарим нэг шинэ төсөл, хөтөлбөрийн ажлаас үүдэлтэй аливаа асуудлууд таныг хэсэг хугацаанд төөрөлдүүлж, урам зоригийг тань мохоож мэдэх юм. Хэрэв та өөрт тулгарсан хүнд үеийг давж, саад бэрхшээлийг туулан гарч чадвал амжилтыг заавал олох болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуул. Уур бухимдлаа дарж аль болох тайван байхыг зөвлөж байна. Аз туршсан аливаа зүйлээс холхон байхыг зөвлөж байна. Урлаг уран сайханд дуртай, эсвэл энэ салбарын хүмүүсийг амжилт дагана. Харин төрийн албанд ажилладаг хүмүүсийн хувьд хийх хүсэл эрмэлзэл нь ямар нэгэн зүйлээс болж мухардалд орж, тэдэнд ямар ч гарц байхгүй мэт санагдана. Сарын эрх чөлөө, шударга ёсны төлөө идэвхтэй тэмцэж хууль бус үйлдэл, сувдаг шуналт сэтгэлтнүүдийн эсрэг ширүүхэн дугарахад таатай цаг үе байх болно. Бичиг баримтаа цэгцлэхдээ хянуур бай. Хосууд нийцтэй харилцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөг мэдрэхэд таатай байна. Гэр бүлээрээ зочлохоор явах эсвэл гэртээ зочид хүлээн авна. Үр хүүхдүүдийн зүгээс танд талархал ирэхээс гадна тэд таныг баярлуулах ямар нэгэн үйл хийж магадгүй. Хөнгөмсөг, сээтгэнэсэн нэгнээс зай барьж байхгүй бол элдэв хэл аманд өртөж нэр хүндээ сэвтээж болзошгүй. Хувийн амьдралд ахиц дэвшил гарч, эрч хүч дүүрэн байна. Харин ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалаас хүсэн хүлээсэн зүйлээ олж чадахгүй бол сэтгэлээр унах болно. Харин сарын сүүлээр зарим нь гэнэтийн сонирхолтой ажлын санал авч магадгүй. Хэн нэгэнд өөрийгөө таниулах хүсэлтэй бол чин сэтгэлээ, хүч хөдөлмөрөө харуулахад л хангалттай байна. Уур бухимдлаас болж таагүй байдалд хүрч болзошгүй тул өөрт хамааралгүй болон сэтгэлд хүрэхгүй зүйл, хандлага, таарамж муутай хүмүүсээс хол байсан нь дээр. Аз туршсан зүйлд хүч үзэх, хөрөнгө мөнгө зарах нь таныг богино хугацаанд эрсдэлд оруулж, санхүүгийн хувьд алдагдал хүлээж магадгүй. Бүсгүйчүүдийн хувьд тайван амгалан байдал ноёрхоно. Хүүхдүүдэд болон ахмадуудад цаг гарган тэднийг сонсох нь гэр бүлийн уур амьсгалыг сайжруулна.
Мэлхий
Сарын эхээр амьдралын эрч хүч, энерги өндөр байх ч хүмүүстэй харилцахад учир зүйгээ олоход төвөгтэй, жижиг зүйлээс ч үл ойлголцолд хүрч болзошгүй. Мөн санхүүгийн асуудал гарч ирэх ч эрт үед нь арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өөрийн гэсэн эд хөрөнгө, машин техниктэй болохоор шийдсэн бол цаг алдалгүй сонирхсон зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Таны сонголт мэргэн байна гэдэгт итгэж болно. Эрчүүд хэнэггүй зангаасаа болж маш чухал зүйлийг орхигдуулж томоохон алдаа гаргаж болзошгүй. Бусдын атаархлыг төрүүлэхүйц хэтэрхий содон байх гэж хичээх хэрэггүй. Бүх эргэлзээ тээнэгэлзээгээ орхиж, өөрийнхөө хүсэл зорилгод итгэн урагшаа зүтгээрэй. Нэгэндээ үзүүлэх дэмжлэг туслалцаа нь амьдралд нь ихээхэн өөрчлөлтийг авчрахуйц байна. Бүх саад тотгор, хүндрэлийг үл харгалзан элдэв урхийг тойрон гарч зорьсондоо хүрнэ. Харин сарын дундуур нэлээд олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Эдгээр төслүүд нь их хэмжээний ашиг орлого, нэр хүндийг авчрах магадлал өндөр байна. Худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа бодол орж ирнэ гэж одод танд зөгнөж байна. Гэвч өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. Таныг зөв шийдвэр, зөв сонголт хийхэд тань хайртай хүмүүс тань туслах болно. Агаарын даралтын байдлаас шалтгаалан зарим хүмүүсийн өвчин хууч сэдрэх, даралт ихсэх зэрэг ажиглагдаж магадгүй. Ганц бие хүмүүсийн болзоо бодсоноос сайхан, романтик үйл явдлын өрнөл ихтэй, сонин содон зүйл ихтэй байна. Та хоёрын хувьд энэ үдэш гайхамшигтай сайхан байх болно. Сарын сүүлээр хэн нэгний өдөөн хатгалгад автахгүй байхыг зөвлөж байна. Шийдэмгий байдал, гаргасан зоригоо мохоолгүй зорьсон зүйлээ биелүүлбэл сайн үр дүнд хүрч олны сайшаалыг хүлээнэ. Гэхдээ амьдралд ихээхэн нөлөө үзүүлэхүйц чухал шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр хийх хэрэггүй. Та өөрийн зовлон бэрхшээлээ үл тоон бусдын тусын төлөө зүтгэж байгааг тань хөндлөнгийн хүмүүс мэдэрч танаар маш ихэд бахархах болно. Элдэв хэл аманд өртөх, муу муухай худал хуурмагт хутгалдах магадлал өндөр тул болгоомжлох хэрэгтэй. Зарим хүмүүст тодорхой сорилтууд тулгарч болзошгүй тул биеэ тоох, өөрийгөө дөвийлгөж ихэрхэх байдал нь эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд нөлөөлөх, сөрөг хандлагыг авчирна.
Арслан
Сарын эхээр ямар нэг санамсаргүй зүйл тохиолдож магадгүй тул үг хэл, үйл хөдлөлдөө анхааралтай хандах хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандах нь эргээд таныг төвөгтэй байдалд оруулна. Гаднын хүний нөлөөтэй таны байр суурь, ажил төрөл ганхаж магадгүй. Та хэн нэгний хувьд санамсаргүй алдаа хийсэн байх магадлалтай. Даруу төлөв зан болон сонор сэрэмжтэй байдлыг хослуул. Хувийн амьдрал тань сонирхолтой, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байхыг од эрхэс танд амлаж байна. Чухал үүрэг хариуцлага шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэсэн бол албан тушаал ахих санал гаргахад тохиромжтой үе. Танд өөрийгөө илэрхийлсэн хэнийг ч үл тоож, дорд үзэхгүй байхыг зөвлөж байна. Сарын дундуур уулзалт хэлэлцээрийг сайн бэлтгэхгүй бол таны төлөвлөгөө нурах магадлалтай. Настай хүмүүсийнхээ эрүүл мэндийг анхаарахгүй бол өвчин хууч нь сэдрэх магадлалтай үе. Илүү хичээж чадвал санхүүгийн байдлаа сайжруулж чадах үе. Таныг худал мэдээллээр хангаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал танд сайн сайхан бүхэн ирсээр байх болно. Сэтгэл хөдлөлдөө автан томоохон худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Харин сарын сүүлээр эрч хүчтэй хүмүүсийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Зарим нь бүхий л хүч хөдөлмөрөө зориулсан атал үр дүн нь хангалттай бус байгаа ажлаас болж сэтгэлээр унана. Өөрт тулгарсан асуудлаа эергээр шийдэх боломжийг олж хараарай. Албан ажилдаа анхааралтай хандахыг зөвлөж байна. Бизнес эрхлэгч нар ямар нэгэн гэрээ хэлэлцээрийг хийхээс өмнө бүх зүйлийг тооцож, маш болгоомжтой байх хэрэгтэй. Зөв хүнээр өөрийгөө хүрээлүүл.
Охин
Сарын эхээр хайр сэтгэлийн харилцаа амжилттай цаашид батжиж үргэлжлэх төлөвтэй байна. . Амьдралын эрч хүч дээгүүр байхаас гадна юмс үзэгдлийн бодит байдлыг зөв үнэлж дүгнэхэд ихээхэн боломжит нөхцөлд байна. Ажилдаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол сайн тооцоотой, анхааралтай, хянуур байдлаа алдаж болохгүй. Бичиг баримтад гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр, худалдаа наймааны ажил тийм ч тааламжтай биш байна. Чухал асуудлыг шийдвэрлэхдээ хэн нэгний зөвлөгөөг дагахаасаа илүүтэй өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож, зөн совиндоо итгэ. Дээд албан тушаалтантай ам мурийх үл ойлголцолд хүрэх явдал гаргахгүй харилцаандаа онцгой анхаар. Эрчүүдийн хувьд товлосон ажлаа амжилттай дуусгаж, хуучин алдаа дутагдлаа засаж чадна. Харин бүсгүйчүүд хамтран зүтгэгчдээ анхааралтай ажиглаж, ажиллаж буй хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг дахин сайтар шалгах хэрэгтэй. Ажил алба тань танаас ер бусын өндөр төвлөрөлт, сахилга бат, зохион байгуулалтыг шаардах болно. Бодол санаагаа төвлөрүүлэн хамтрагчийнхаа гаргасан санааны тухай эргэцүүл, хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судал. Бүтээлч хөдөлмөрч зан, дур булаам байдал хослон таны ажлыг амжилттай болгож үр дүн нь ч гарт баригдахуйц тааламжтай байх болно. Өнгөрсөнд болсон бүхий л таагүй зүйлээсээ ангижрахыг зөвлөж байна. Сарын дундуур эрчүүдийн түрэмгий, хүндлэлгүй зангаас болж олон таагүй явдлууд тохиох магадлалтай. Тиймээс ойр дотнын хүмүүс, хань ижил төдийгүй хамт ажиллагсадтайгаа ч болгоомжтой, өөртөө хяналттай харьцахыг зөвлөж байна. Бүтээн байгуулалтын ажил тэр дундаа байшингийн суурь тавих, гэр барих зэрэгт таатай. Бусдын элдэв ятгалгад автахгүй, буруу ташаа мэдээллийг шууд хүлээж авахгүй байх нь танд үүсэж болох таагүй зүйлүүдээс хамгаалах болно. Сарын сүүлээр таны мэргэжлийн ур чадвар, авьяас билгийг зохих ёсоор үнэлсэн нь таны хувьд гэнэтийн сайхан мэдээ төдийгүй хамт олон гэр бүлийнхний хувьд тэмдэглүүштэй сайхан баяр болно. Гэсэн хэдий ч хэт их ажилласнаас мэдрэлийн ядаргаанд орох тул эрүүл мэндийн байдалдаа ихээхэн ач холбогдол өгөөрэй. Спортоор хичээллэх бол биеийн хэт ачаалал авахгүй, хөнгөн чанарын дасгал хөдөлгөөн хийгээрэй. Бодол санаагаа цэгцэлж, бясалгал хийх, эргэцүүлэн бодох нь таны тархиа амраах нэгэн дасгал болно. Залуу эрч хүчтэй бүсгүйчүүдийн дэг журамтай, үнэнч шударга зан чанар хамт ажиллагсдыгаа бишрүүлнэ. Чухал бичиг баримттай холбоотой ажлаас хол хөндий байхыг зөвлөж байна. Мөн мөнгө төгрөгийн асуудалд оролцох хэрэггүй.
Жинлүүр
Сарын эхээр амьдралын нарийн ширийн, баялаг бүтээхийн тухайд нухацтай зөвлөлдөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх боломж тохиосон сэтгэлд нийцсэн сайхан уулзалт, яриа болох болно. Хэдий ачаалал өндөр байх ч таны амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байх болно. Бүтээлч оролдлого тань үр дүнгээ өгөхөөс гадна хийж бүтээх эрмэлзэл, чин сэтгэлийг тань хамт ажиллагсад тань маш баяртайгаар хүлээн авна. Уран сэтгэмж сайтай, бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд орчлон ертөнцийг огт мэдэхгүй өнцгөөс харж төсөөлж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж амжилтад хүрнэ. Бүсгүйчүүдийг од гараг ивээлдээ авсан тул өөрийн хийхийг хүссэн, өөрчлөхийг хүссэн бүхий л зүйлээ зоригтой барьж ав. Хичээл зүтгэл бүрийг тань үнэлэх болно. Сарын дундуур алсын хараатай, өөрийгөө хянах хяналтаа алдахгүй байхыг хичээж гэнэтийн үүсэж болох аюул ослоос маш сайн хамгаалаарай. Зорьсон хэрэг тань амжилттай бүтэж өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж магадгүй. Санаандгүй анхны хайртайгаа уулзаж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дарж, даруу байхыг зөвлөж байна. Хийхээр төлөвлөсөн томоохон худалдан авалтаа эргэлзэх зүйлгүйгээр хий. Өөрийн хүч чадалдаа итгэж амжилтыг ар араасаа дагуулах болно. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй. Гэвч хэт сэтгэлийн хөөрөлд автан хэн нэгнийг өөрийн эрх ашгийн төлөө эргүүлэх гэсний хэрэггүй. Сарын сүүлээр хувийн амьдралд аз жаргал хүлээж байгаа тул өөрт олдсон боломжийг бүү алдаарай. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учирч урт удаан аз жаргалтай амьдралынхаа эхлэл суурийг тавьж магадгүй. Их биш ч багадахгүй мөнгөөр шинэ ажил хэрэгт хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь ашиг олох гэхээсээ илүү өөрийгөө бас нэг зүйлд сорьж байгаагийн илрэл гэж ойлгоорой. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Таны эрүүл мэнд таны гарт байна. Бага зэргийн өвдөлтийг тоохгүй орхисноос үүдэн архагших, хүндрэх аюултай гэдгийг санаарай. Эрчүүдийн хувиа хичээсэн үзэл, түрэмгий зан худал амлалт нь уур амьсгалыг орвонгоор нь эргүүлж гэр дотор замбараагүй байдал үүснэ. Харин ганц бие болон залуус чөлөөт цагийг үзвэр үйлчилгээ үзэж, дуртай зүйлээ хийхийг илүүд үзнэ. Од гараг ихэнх жинлүүрт боломж олгож байгааг анхаарах хэрэгтэй. Таны төлөвлөсөн ажил бүтэмжтэй байж амжилтад ойртож байгаа ч ажил ажил гэсээр ар гэрээ орхигдуулсны шанг хатуухан барих магадлал өндөр байгаа тул гэр бүл үр хүүхдэдээ цаг гаргаж сонсох шаардлагатай. Гэр бүлийн уур амьсгалыг зөөллөж чадвал бусад бүх зүйл сайн сайхан байхыг амлаж байна.
Хилэнц
Сарын эхээр ажил хэрэг ар араасаа ундарч байх боловч хийсэн бүхэн амжилттай байж, түүнийхээ хирээр ашиг орлого ч арвин байх болно. Таны уран бүтээлч чадварыг дэмжих шинэ найз нөхөд гарч ирж болно. Амьдралынхаа зорилгыг сайн санаж, хичээнгүйлэн ажиллахыг зөвлөж байна. Эд хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай байх үе гэдгийг од эрхэс анхааруулж байна. Хувийн амьдралдаа нэмэр тус болох зөв зүйтэй алхмыг хийж, түүнээсээ маш их сэтгэлийн таашаал авах болно. Гэр бүл тань танаар бахархах болно. Ашиг орлого нэмэгдэж материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Ажил хэргийн төлөвлөгөөнд олон ахиц дэвшил байгаа ч зарим нэг нөхцөл байдлын улмаас төлөвлөсний дагуу байж чадахгүй байх. Гэрээ хэлэлцээр, албан ярилцлагын үед бусдын үйлдэлд тэвчээртэй хандахгүй бол зарим асуудлын гол буруутан нь болж мэднэ. Ажлаа цэгцлэхгүй бол сайхан амралтын тухай бодоод ч хэрэггүй. Бусдын итгэлийг алдахгүй болсон цагт амжилт, үр дүнг хүртэнэ гэдгийг санаарай. Сарын дундуур нэлээн сорилтууд өмнө тань ирэх нь. Эрүүл мэндийн зарим асуудал гарч ирнэ. Энэ нь ихэвчлэн ахмад хүмүүст хамаатай байж магадгүй. Гэр бүлийн бүхий л харилцаанд маш хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Хойшлуулж боломгүй ажлыг амжуулахын тулд таалагдахгүй хүнээсээ ч тусламж хүсэж магадгүй. Гэнэтийн зардалдаа хяналттай бай. Жижиг сажиг гэлтгүй танд ирсэн тус дэмийг талархан хүлээж ав. Хүний сайхан сэтгэл туйлын чухал гэдгийг санаарай. Залуу хүмүүс сохор болзоог хүснэ. Шинэхэн хосуудын хувьд хайр дурлалын оргил үе нь эхэлнэ. Эр зориг гаргаж, томоохон цар хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төлөвлөгөөндөө анхаарч, дахин алдахгүй төлөө илүү хичээгээрэй. Харин сарын сүүлээр хариуцсан ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чадвал таны санхүүгийн байдал ихээхэн нэмэгдэх бололтой. Гагцхүү таны хичээл зүтгэл, эерэг хандлагаас сайн сайхан ирээдүй тань хамаарна. Хариуцлагатай байж, хувийн амьдралдаа аливаа зөрчилдөөнийг дэвэргэх хэрэггүй. Санхүүгийн зарим нэг асуудал илэрч болзошгүй тул орхигдсон тооцоо төлбөр байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Од эрхсийн нөлөө тогтворгүй байгаагаас болж ашиг, алдагдал зэрэгцэн орших болно. Энэ үед санхүүтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргаж болохгүй. Хайртай хүмүүстээ хайр халамжаа харамгүй зориулаарай.
Нум
Сарын эхээр хийж буй ажилдаа хянамгай, анхааралтай байхыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт боловсруулахдаа хэн нэгэнд даатгаж үлдээвэл алдаа гарах магадлал маш өндөр байгаа тул өөрийн биеэр биечлэн хий. Алсаас ирсэн гэнэтийн мэдээ нь таны өмнө төлөвлөсөн бүхий л төлөвлөгөөг өөрчилнө. Олны хэл ам, хэрүүл шуугиан болж байгаа газраас аль болох зайдуу байхыг зөвлөж байна. Материаллаг байдлаа сайжруулах, мөнгөний урсгал орж ирэх боломж гарч ирнэ. Та од шүүрсэн мэт баярласан сэтгэлээ барьж дийлэхгүй. Ахмад хүмүүсээс зөвлөгөө сургамж ав. Тэдний хийж бүтээсэн зүйлтэй, түүнийгээ үнэлж, өөрийгөө үнэлүүлж сурахыг онцгойлон суралцаарай гэж зөвлөж байна. Зарим нэг хүмүүсийн ухаангүй тэнэг үйлдлээс болж санхүүгийн байдал дордоход хүрч болзошгүй. Эд хөрөнгөтэй холбоотой янз бүрийн асуудлууд гарч болзошгүй. Хурц ухаан, аливааг дүгнэж чадах чадвар тань энэ удаагийн ажилд ихээхэн нөлөө үзүүлж эерэг үр дүнг авчрах болно. Ахимаг насны хүмүүс даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Сэтгэл санааны хямрал нь аливаа өвчний эхлэл гэдгийг мартаж болохгүй. Сарын дундуур зарим гэрээ хэлэлцээр санаснаар болохгүй, урьдаас төлөвлөсөн ажил шийдвэрт хүрэх үед өөрчлөгдөж түүнээс болж тодорхойгүй хугацаагаар ажил хойшлох, мөнгө санхүүтэй холбоотой хямралд орох зэргээр бүх л зүйл болохгүй байгаа юм шиг хүндхэн өдрүүд угтана. Сансрын энерги үргэлж хувиран өөрчлөгдөж байдаг тул танд ирэх буулт ч үргэлж эерэг сайн байна гэж байхгүйг сана. Өөрт ирсэн боломжийг аль болох алдахгүй байхыг хичээгээрэй. Газар тариалангийн ажил эрхэлдэг хүмүүсийн ачаалал урд өмнөхөөсөө ч илүү ачаалалтай байхаас гадна тэд гайхалтай үр дүнг үзэх болно. Танд урт хугацаанд оролдоод чадахгүй байсан зүйлийг бүтээж салбартаа тэргүүлэх боломж олдоно. Хайр сэтгэлээ илчлэх хамгийн таатай үе. Харин сарын сүүлээр хурим найр, баяр ёслолд явахгүй байхыг анхааруулж байна. Цаг үеэ олсон зөв зүйлийг барьж авч чадвал таны амьдралын хэмнэл болоод материаллаг байдал тань ихээхэн өөрчлөгдөх болно. Ямар нэгэн ажлын солилцол, өөрчлөлт хийх гэж байгаа бол боломжийг бүү алд. Ямар нэг далдын хүч нөлөөлсөн үү гэлтэй таныг азын тэнгэр тэтгэх магадлал өндөр байна. Хайртай хүн эсвэл үр хүүхдүүдийн зүгээс танд гэнэтийн бэлэг барьж таны төсөөлж байгаагүй сайхан сэтгэгдэл, баяр баяслыг бэлэглэх болно.
Матар
Сарын эхээр матрынхан дотоод эрх чөлөө, ёс суртахуун, зарчимдаа үнэнч, түүнийгээ хамгаалахын төлөө бүхий л сэтгэлээ зориулна. Хуурмаг, ёс бус зүйлийг тэвчдэггүй зан тань үүссэн нөхцөл байдлыг илүү хурцадмал болгох аюултай юм. Хий хоосон, үр ашиггүй дэмий ярианд цаг заваа баралгүй гол ажилдаа төвлөрөхийг зөвлөж байна. Таны эрүүл мэндэд асуудал ургаж магадгүй. Эртхэн эмчид хандаж оношлуулж, арга хэмжээ ав. Ухаантай байж аливаа үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандах, хэрэгцээгүй харилцаа холбоогоо дуусгахыг танд зөвлөж байна. Гайхамшиг тохиож таны хүсэл биелэх эсвэл ажлыг тань өмнөөс чинь хийж өгнө гэж найдах хэрэггүй. Өөрөө өөртөө эзэн байхыг танд сануулж байна. Дур булаам бүсгүйчүүд нийгэмд болон салбартаа гялалзсан амжилтыг үзүүлж олон шинэ шинэ боломжийг олж харна. Харин бизнесийн салбартаа аль хэдийнээ хөлөө олчихсон хүний хувьд өөр илүү ямар боломж байгааг судлах ч бусад бараа үйлчилгээний тал дээр өөрөөс шалтгаалаагүй бага зэргийн асуудал тулгарч болзошгүй. Сарын дундуур од эрхсийн зүгээс таныг зүрх сэтгэл хайр энэрлээр дүүрэн байх бөгөөд түүнийгээ удаан барихын тулд өөрийн хүч чадлыг зөв хуваарилахыг зөвлөж байна. Осол аваарт өртөж бэртэл авч магадгүй тул аюул дагуулах ажил, тог цахилгаанаас болгоомжил. Шулуун шударга зантай гээд түүнийгээ хэтрүүлбэл эвтэй хүмүүс ч эвдрэлцэх магадлалтай тул аливаад тэнцвэрт байдлыг эрхэмлээрэй. Од гарагийн ивээлээр энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлийн асуудлаа нааштай шийдэж чадна. Харин сарын сүүлээр өөрийн зорилго, хүсэлдээ тулгуурлан амьдралаа өөрчлөхийг, өөрийгөө өөрчилж нэгэн хэвийн байдлаасаа гарах арга зам хайх хэрэгтэйг эрчүүдэд зөвлөж байна. Та ажил амьдралаа тэнцүүлж нэг талыг хэт барилгүй хувийн амьдрал болон бие сэтгэлдээ ч мөн санаа тавих хэрэгтэй гэж сануулж байна. Зарим нэг нь хүссэн ажлаа хийж чадахгүй байгаадаа сэтгэл жаахан гундуу байгаа бол тэвчээртэй бай таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн ачаар та дуртай зүйлээ хийж амжилтад хүрэх болно. Гэнэтийн ирсэн мэдээ нь таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Аливаад хүлээцтэй байж ажиглалт хийх замаар асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна. Гайхалтай сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд ар араасаа тохиож та нэлээн цочирдож баярлаж хөөрсөн мэдрэмжийг авах болно.
Хумх
Сарын эхээр зарим хумхууд сэтгэл санааны хувьд тогтворгүй хэт их бодлогоширч, болох болохгүй зүйлд санаагаа зовоосноор хямралд өртөж цаашлаад өвдөж болзошгүй. Хувь тавилангаа өөрийн дураар өөрчлөх гэж зөрүүдлэлгүй олдсон боломжийг өөрийнхөө хүч, бололцооны хэрээр чин сэтгэлээ зориулан хийвэл амжилт таныг хүссэн хүсээгүй дагах болно. Таны биеэ авч явах байдал, өөдрөг үзэл, бусдыг татах чадвар нь ажил хэргийн түнш болон хамтрагчдыг улам ихээр нэмэгдүүлнэ. Эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлж ирээдүйн их үйлсийн төлөө сэтгэл нэгтэй зүтгэх хамтрагчаа та өөрөө сонгох болно. Мөнгө төгрөгөө гээгдүүлэх эсвэл хулгайд алдаж магадгүй. Хэн нэгний муу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй. Ойрд байгаагүйгээр дуу шуутай, хөл хөдөлгөөн ихтэй, айлчин гийчин ирж гэр дүүрэн, халуун дулаан уур амьсгал зонхилно. Төрийн байгууллагад хандах гэж байгаа бол цагаа маш сайн тооцоолох хэрэгтэй. Амьдралынхаа мөч хором бүхнээс таашаал авахыг хичээ. Болохгүй зүйлийг дэвэргэн бодох, жижиг сажиг асуудлыг зохицуулж чадахгүй зүдрэх нь таныг ядрааж, стрессдүүлэхээс цаашгүй тул аль болох сайн сайхныг бодож, мөрөөдөж амьдралаа гэрэл гэгээтэйгээр хараарай. Сарын дундуур эрчүүд, өсвөр насныхан анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Мэргэжлийн бүхий л үйл ажиллагаандаа анхааралтай, хянамгай хандаж зарим тохиолдолд туршлагатай мэргэжилтнээс зөвлөгөө ав. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бага зэргийн бэрхшээлийг даван туулах шаардлага гарна. Гэвч шантрах хэрэггүй. Таны хувьд ашиг орлого тасрахгүй, харин ч өмнөхөөсөө илүү орлого олох болно. Эрүүл мэнддээ онцгой анхаарч өвчин өөрөө эдгэнэ гэж тоохгүй орхих хэрэггүй эмнэлэгт хандаж эрүүл мэндийн байдлаа сайжруул. Харин сарын сүүлээр санхүүгийн ямар ч төрлийн ажиллагаанд амжилт ирнэ. Шинэ гаргасан төлөвлөгөө бүхэн тань танаас маш их хичээл зүтгэл, идэвхийг шаардаж магадгүй. Өөртөө бат итгэлтэй байх нь таны ажлыг явцыг түргэсгэнэ. Ажил төрөлдөө бүтээлч чадварлаг гэдгээ удирдлагууддаа харуул. Ингэхийн тулд хийж байгаа ажилдаа анхаарал болгоомжтой хандаж, бусдын нөлөөнд үл автах нь цаашид эрсдэл гаргахгүй байхын нэг илрэл болохыг анхаар. Байр сууриа баттай болгож, нэр хүндээ өсгөнө. Од гараг таныг ивээж байна. Та өөртөө байж болох бүхий л сайхан боломжуудыг нээж өг. Хайр дурлалын харилцаа ойлголцол, харилцан яриагаар дүүрэн байна.
Загас
Сарын эхээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, баяр жаргалыг мэдрэх болно. Хамтран ажиллагсад болон түншүүддээ анхаарал тавьж дэмжиж ажиллах нь таны ажлын үр дүнд эергээр нөлөөлнө. Таны амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Магадгүй танд эрх мэдэлтэй, албан тушаал дээгүүр хүн шинэ ажилд санал тавих, эсвэл туслалцаа үзүүлнэ. Та эргэлдэж тээнэгэлзэх хэрэггүй. Загасныхны хувьд шалгалт өгөх, маш чухал зүйлээс хариу сонсох, зарга мэдүүлэх зэрэг нь таатай байна. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяртай зүйл тохиолдоно. Сэтгэлийн хөөрөл, догдлолоо барьж дийлэхгүй, аз жаргалыг мэдэрнэ. Эрчүүд өөрийн үр хүүхдүүдийн өмнөөс хүлээх үүргээ маш сайн ухамсарлаж, тэдэнд бүхий л зүйлээ өгөхийг хүснэ. Өөрчлөлт шинэчлэлт хийх, урт хугацааны төлөвлөгөө боловсруул. Хэрэв танд туслах итгэлтэй хүнээ зөв олж чадвал таны хүч хүрэхгүй зүйл гэж үгүй санагдана. Хайр дурлалтай учирч, адал явдал, олон сайхан зүйлүүдийг үзэж, мэдрэх цаг үе бүсгүйчүүдэд тохионо. Сүүлийн үед хийсэн томоохон наймааны үр ашгийг үзэхийн тулд танаас багагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно. Шинээр бий болсон холбоо харилцаа тань таны ажилд ихээхэн дэмжлэг туслалцаа болж, таныг амьдралыг өөр нүдээр харах толь болно. Бэртэл гэмтэл авахаас сэргийл мөн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжоо алдахгүй байхыг сануулж байна. Сарын дундуур таныг ардаа хол орхих өрсөлдөгчтэй учрах ч хэрвээ та өөртөө итгэх итгэлээ алдалгүй, хүч чадлаа зөв хуваарилан өрсөлдөгчөө бус өмнөх ажлаа чухалчилбал ялалт танд ирнэ. Бүхий л зүйл тань сэтгэлзүйтэй шууд холбоотой байна. Урваж хөрвөсөн, өөртөө итгэлгүй, хүний аманд ороход ч бэлэн байна. Энэ байдлыг тань зарим хүмүүс овжиноор ашиглаж таныг хохироож мэдэх тул өөртөө хяналттай байж буруу алхам хийхээс сэргийлээрэй. Харин сарын сүүлээр эд хөрөнгийн тал дээр асуудал байгаа бол яаралтай шийдвэрлэхэд тохиромжтой үе. Нөхцөл байдлаас үл шалтгаалан эв эеийг эрхэмлэхийг зөвлөж байна. Харилцагч байгууллагаас ирсэн санал санаачилгыг дэмжин ажиллах нь таны хувьд ч хэрэгтэй, ашигтай байх болно. Мэргэжлийн хүрээнд хариуцлага алдсан асуудал танд маш том сургамж болоод зогсохгүй өөртөө шинэчлэлт хийх болсныг мэдрэх болно. Бүх төрлийн хамтын ажиллагаандаа анхааралтай хандаарай. Аав ээж үр хүүхдэдээ бэлдсэн гэнэтийн бэлэг тэдэнд маш их таалагдах болно. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань дорвитой өөрчлөлт гарах болно. Аав ээж, дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь танд эрч хүчийг нэмэх болно. Хэрэв үл ойлголцол үүсэж харилцаа тааруу байгаа бол түүнийгээ засах сайхан боломж юм.