Өнөөдөр буюу 2024.07.06-нд XIV далай лам 89 нас хүрч байна.
Дэлхийн бүх бусад улс орнууд, үндэстнүүдтэй харьцуулахад Монголчууд III-XIV Далай лам нартай багш шавийн, номын хамгийн гүн дэлгэр барилдлагатай үндэстэн. Учир нь “Далай лам” хэмээх цол алдрыг Монголчууд хүртээж байсан юм.
Мөн 3-14 хүртэлх бүх Далай лам нарын намтар, үйлс зохионгуй Монголчуудын түүх, шашин соёл, өв уламжлалтай маш нягт холбоотой байдаг.