“Парис-2024” олимпын боксын тэмцээнд зодоглож буй ОУХМ М.Энхжаргал хоёрын давааны тулаанаа Румыний боксчин, ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Лакрамиоара Перижокийн эсрэг хийлээ.
Тун өрсөлдөөнтэй болсон энэ тулаанд М.Энхжаргал өрсөлдөгчөө 4:1-ээр ялж, шөвгийн наймд шалгарснаар цааш медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов.
Тулааны эхний үед манай тамирчин 3:2-оор дийлдсэн ч удаах хоёр үед илүүрхсэнээр ялалт байгуулсан юм.
Одоо М.Энхжаргал наймдугаар сарын 1-ний 23:22 цагт Туркийн боксчин, 2022 оны дэлхийн аварга Хатиже Акбашийн эсрэг хүрэл медалийн төлөө тулалдах болно.