“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөж буй манай усчин, Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Энхтамир (19 настай) эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорилоо.
Дөрөвдүгээр гараанд уралдсан манай тамирчин өөрийн зайг 50:81 секундэд туулж, гараандаа тавдугаар байр эзэлсэн төдийгүй улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Энэ зайн өмнөх рекордыг Б.Энхтамир өөрөө 51:39 секундээр тогтоож байв.
Түүний эгч Б.Энххүслэн энэ олимпод эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд уралдахдаа улсын рекордыг мөн шинэчлэн тогтоосон билээ.