Вансэмбэрүү цэцгийг Монголчууд эртнээс “Тэнгэрийн цэцэг хэмээн хүндэлж ирсэн билээ. Тийм ч учраас ихэд хүндэтгэн дуундаа мөнхөлсөн байдаг.
Төрийн соёрхолт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэг, Дэмбэрэлийн Даваасамбуугийн хөгжим “Вансэмбэрүү цэцэг” дууг мэдэхгүй монгол хүн үгүй билээ. Энэ дууг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна дуунд дуртай жирийн сонсогчид ч дуулсан байдаг.
“Ёодол” гэх төрлийг монголын урлагт зоригтойгоор оруулж ирсэн дуучин бол П.Баярцэнгэл юм. Тэрээр “For you” бие даасан анхны тоглолтоо “Крокус ивент холл”-д пиг дүүрэн үзэгчтэй хийсэн.
Тоглолтын өмнө хүн бүрийн мэдэх “Вансэмбэрүү” дууг өөрийн өнгө аясаар дуулж хүргэсэн нь олон нийтийн сүлжээнд хандалт сайтай байна. Энэ дуугаар П.Баярцэнгэл ямар ч дууг эвлэгхэн дуулдаг гэдгээ батлаад авлаа.
Ингээд “Вансэмбэрүү” дууг дуучин П.Баярцэнгэлийн дуулснаар сонирхоцгооё.
Бэлтгэсэн Б.Мөнхжаргал