Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шинэ хоршоо хөдөлгөөн 2025 онд үргэлжилнэ
Мэдээ

Шинэ хоршоо хөдөлгөөн 2025 онд үргэлжилнэ

Эрхэм админBy Эрхэм админ08/16/2024Updated:08/16/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их хурлын  ээлжит бус чуулганаар/2024.08.16/ “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  танилцуулсан.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын 37 гишүүн асуулт асуухаар нэр өгсөн.

Тухайлбал, М.Мандхай гишүүн “Шинэ хоршоо” хөдөлгөөний “Чинээлэг малчин” хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэхийг тодруулсан юм.

Үүнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдврийн сайд Ж.Энхбаяр: “Өнөөдрийн байдлаар 189 300 гаруй малчин өрх дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувийг үйлдвэрлэж байна. Нийт малчин өрхийн 47500 малчин хамтарч 4680 хоршоо байгуулсан байна. Хоршоодоос зээл нь судлагдаад 442.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон  бөгөөд 2025 онд зээл үргэлжилнэ. Ирэх жилд  500 тэрбум төгрөгийг хоршоог дэмжих хөнгөлөлттэй санхүүжилт хийгдэх болно” гэж хариулсан.

Ингэснээр улс орны хэмжээнд малчин өрхийг дэмжих “Шинэ хоршоо” хөдөлгөөний “Чинээлэг малчин” хөтөлбөр 2025 оны 12-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд хоршоодод 14 төрлийн үйл ажиллагааг дэмжиж зээл олгох юм байна.

Асуулттай холбоотойгоор  нэмэлт мэдээлэл өгөхөд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сараас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэхээр болсон.  Уг хөдөлгөөний хүрээнд 2024 оны 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 58,000 гишүүн бүхий 5637 хоршоо байгуулагдсан байна.  Эдгээрээс 3719 хоршооноос нийт 508 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн хүсэлтийг арилжааны банкнуудад ирүүлснээс  442 тэрбумын зээлийг нь олгож, одоогийн байдлаар  Монголбанкнаас зээл олголтыг түр хугацаагаар зогсоогоод байна.
Зээл түр хугацаанд зогссонтой холбоотойгоор   “Хоршооны малчин зээл”-д хамрагдах хүсэлтэй байгаа олон малчин байгааг М.Мандхай гишүүн УИХ-ын чуулганы танхимд асууснаар  салбарын сайд нь анхаарч, цаашид үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор М.Мандхай гишүүний асуулт болон сайд нарын хариултыг хүргэж байна.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.