Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Харьцуулалт: “Хулан хонгор” дууг хэн сайн амилуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Хулан хонгор” дууг хэн сайн амилуулсан бэ

Эрхэм админBy Эрхэм админ08/17/2024Updated:08/17/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цахим орчинд “Хулан хонгор” дуутай холбоотой маргаан олны анхаарлыг татаад буй. Тас.мн та бүхэндээ “Харьцуулалт” булангаараа нэг дуу уран бүтээлийг ямар ямар дуучин хэрхэн дуулсанг нэг дороос мэдэх боломж олгодог. Энэ удаад “Хулан хонгор” дууг онцлож байна.

“Хулан хонгор” уран бүтээлийн шүлгийг МУСГЗ Д.Цэдэв, хөгжмийг нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд зохиожээ. Хамгийн анх монголын ард түмэнд хүргэсэн нь МУГЖ Ж.Нансалмаа юм.

Хэдийгээр дууг бүтээсэн, түмэн олноо хүргэсэн гурван эрхэм гурвуулаа тэнгэрт дэвшсэн ч зохиогчийн эрх нь зохиогчдийн үр хүүхдүүд, өв залгамжлагч нарт өвлөгдөн үлддэг хуультай.

“Хулан хонгор” дуугаар цойлон гарч ирж энэ л дуугаар овоглогдон гагцхүү ганц дуугаа харамлан сошиалд өрнөөд буй маргааны эхийг тавьсан бүсгүй бол Э.Мөнгөнчимэг. Тэрээр дууны ая дан нотыг өөрчлөн дуулсан гэж шүүмжлэл хүртээд байгаа ч түүний дуулсан хувилбар энэ дууг дахин ард түмний сонорт хүргэж сэтгэлийг баясгасан гэдэгтэй хэн ч үл маргах биз ээ.

Ард олондоо “ардын дууч” хэмээн хүндлэгдсэн ”
Д.Бурмаа саяхан Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан. Түүний нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Хулан хонгор” дууг дуулсан нь ийнхүү хүн бүр хулан хонгорыг анзааран ярих эхлэлийг тавьжээ.

Монголын ард түмэн дууч ард түмэн. Тиймдээ ч адуун сүргийн манлай хурдан буянгуудаа магтсан дуу уран бүтээл цөөнгүй. Тэр дундаас “Хулан хонгор” дууг өөрийнхөөрөө амилуулсан бүсгүй бол “морины” хэмээн алдаршсан Л.Нарантуяа.

Сошиал орчинд “Хулан хонгор” дуутай холбоотой маргаан гарч эхлэх үед өмнө нь энэ дууг дуулсан дуучдын хувилбараас гадна нэгэн бүсгүйн дуулж буй бичлэг олны анхаарлыг татав. Тэрээр Дорноговь аймгийн “Саран хөхөө” чуулгын дуучин н.Эрдэнэсувд юм.

 

 

Бид энэ удаад та бүхэндээ олны ярианы сэдэв болоод буй “Хулан хонгор” дууг дуучид өөр өөрийнхөөрөө хэрхэн амилуулсанг хүргэлээ. Дуу гэдэг гурван жигүүртэй гэгддэг. Эдгээр дуучдаас хэн нь зохиогчдоос нь албан ёсны зөвшөөрөл авч дуулсан бэ гэдэг сонин. Өөрөө зөвшөөрөлгүй дуулчихаад өрөөлийг дууллаа хэмээн маргалдах нь буруу юм. Сүүлийн үед дуучид дуулсан дуугаа харамлан маргалдах асуудал ихэссэн. Гэвч уран бүтээлчид маань хуулиа уншиж судлан өөрсдийн эрх, үүргийг мэддэг болох хэрэгтэй. Дуучин ард түмний дуу уран бүтээл албан ёсны зөвшөөрөлтэй, анх зохиогдсон ая дан, шүлгээрээ ирээдүй хойчдоо өвлөгдөн үлдэх болтугай.

Б.МӨНХЖАРГАЛ

харьцуулалт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.