Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Монголын махчин шувуу хамгаалах төв”-ийн захирал Г.Доржлхагва: Идлэг шонхор нүүдлийн шувуу биш
Папарацци

“Монголын махчин шувуу хамгаалах төв”-ийн захирал Г.Доржлхагва: Идлэг шонхор нүүдлийн шувуу биш

Эрхэм админBy Эрхэм админ08/19/2024Updated:08/19/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Байгаль орчны салбарт ажилладаг, удирдах түвшний нэгэн албан тушаалтан нийгмийн сүлжээнд “Шонхор шувуу цаг нь болохоор гараад явчихдаг. Квотын дагуу тодорхой тоогоор л бариулдаг, экспортолдог” гэж бичсэн байна билээ. Монголд шонхортон овгийн 10 зүйл шонхор бий. Эдгээрээс зөвхөн идлэг шонхрыг л холбогдох гэрээ, актын хүрээнд экспортлох журамтай. Гэвч арабуудын таалалд нийцүүлэн цагаан болон эгэл шонхрыг цөөн тоогоор гаргадаг.
Энэ нь шонхрын нийт экспортод өчүүхэн бага хувь эзэлдэг. Эдгээр хоёр зүйлийн шонхор нь нүүдлийн шувуу мөн. Алс Дорнодод үржээд, намрын орой, өвлийн эхэн саруудад Монголд нүүдэллэн ирдэг. Харин идлэг шонхор бол нүүдлийн шувуу биш, улирлын шинж чанартай шилжилт хөдөлгөөн хийдэг жигүүртэн. Бид хөдөө хээр явж байгаад хоол хүнсгүй боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд хүнс тэжээлээ
залгуулахын тулд суурин газар бараадахаас аргагүй болно.
Идлэг шонхор яг л үүнтэй ижил нэг газраас нөгөөд шилждэг. Намар, өвлийн цагт цасны давхарга нэмэгдэж, гол идэш тэжээл бологч мэрэгч амьтад нь ховордмогц Хятадын Төвөдийн өндөрлөг бүс рүү, хойд нутаг руу ч юм уу, түр зуурын шилжилт хөдөлгөөн хийдэг. Гэхдээ зөвхөн залуу шувууд л шилждэг. Үржлийн насны шувууд нь барагтаа хөдөлдөггүй, амьдрах чадвар харьцангуй сайтай. Жижиг биетэй бусад зүйлийн шувуугаа барьж идээд л байж байдаг. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цас бага ордог болсон.
Үүнээс үүдээд залуу шонхорууд нүүх, шилжихээ ч больсон. Тэгэхээр “Идлэг шонхор нүүдлийн шувуу, цаг нь болохоор тэртэй тэргүй гараад явчихдаг” гэж ярих нь үндэслэлгүй. Идлэг шонхор бол нүүдэллэдэггүй, суурин амьдардаг шувуу.
Шонхрын наймааг хөхиүлэн дэмжих нэг төрлийн тархи угаалт “Угаасаа нүүдэллэдэг юм чинь гадаадынханд худалдах нь ашигтай” гэсэн ойлголт төрүүлэх зорилготой. Үүнтэй төстэй бас нэг мунхруулал байдаг нь өндөр хүчдэлийн асуудал. Идлэг шонхор өндөр хүчдэлийн шугамд цохиулж, жилд олон мянгаараа хорогдож байхад цөөн тоогоор экспортлох нь хэвийн зүйл, үхүүлж байхаар худалдсан нь дээр гэж олон нийтэд ойлгуулах, харагдуулахыг оролддог.
Энэ чиглэлээр судалгаа хийж буй мэргэжил нэгтнүүдийнхээ ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь тэдний хийж буй ажлыг мушгин гуйвуулах байдлаар ташаа мэдээлэл түгээж байна. Ийм мэдээлэл түгээхдээ судлаачдын хийсэн судалгааны үеийн зургийг голдуу ашигладаг. Судалгааны үр дүнд нийт талбайгаас цуглуулсан шонхрын сэг зэмийн зургийг ашиглахдаа “Хэсэгхэн газар, хэдхэн шонгийн орчмоос ийм олон үхсэн шувуу олдлоо” гэсэн агуулгатайгаар мэдээлж, тараадаг.
Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалтай холбоо хамааралгүй зураг ашигладаг гэсэн үг. Сүүлд ийм шуугиан дэгдэхэд зарим шувуу судлаач байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Экспорт болон өндөр хүчдэлийн асуудал нь шонхрын нөөцөд нөлөөлж буй хүний хүчин зүйл мөн үү гэвэл тийм. Аль алиныг нь цэгцлэх ёстой юу гэвэл маргаангүй. Өндөр хүчдэлээс шалтгаалсан үхэл хорогдлыг зогсоох ёстой. Экспортыг нь ч зөв, зохистой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй. Харин ингэж нэгийг нь нөгөөтэй нь харьцуулж, ор үндэслэлгүй мэдээлэл түгээх замаар тархи угааж, гадаадынханд худалдахыг хөхиүлэн дэмжих нь зохисгүй.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.