Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»НХОГ-ын албан тушаалтнууд барилгын компаниудын удирдлагатай хамт мөрийтэй тоглож байсан гэв үү
Гэмт хэрэг

НХОГ-ын албан тушаалтнууд барилгын компаниудын удирдлагатай хамт мөрийтэй тоглож байсан гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/30/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нууцаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, тэндээ төрийн албан хаагчид, барилгын компаниудын удирдах албан тушаалтнуудыг тоглуулж байсан Цогтбаатар гэх хүнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг болон бусад хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт ЭЦА-ныхан үйлдэл дээр нь саатуулсан аж.

Түүний зохион байгуулсан мөрийтэй тоглоомд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын Зураг төслийн хэлтсийн дарга Б.Лхагважав, тус хэлтсийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэбаяр нар оролцож байсан гэх мэдээлэл буй юм.

 

 

Нийслэлд барьж буй барилга, байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах, магадлал хийх, техникийн норм, стандартыг хангаж буй, эсэхэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй НХОГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын эрхэлдэг ажилтай ашиг сонирхлын зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн удирдлага хамт мөрийтэй тоглож байсан гэдэг нь авлигын гэмт хэрэг үүссэн юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна. Тиймээс үүнийг АТГ-ынхан анхааралдаа авч шалгах нь зөв биз ээ. Төрийн албан хаагчид мөрийтэй тоглосон, гадаадын казиногоор үйлчлүүлсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбоотойгоор Засгийн газраас 2019 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглохоор шийдвэрлэж байсан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Д.Зоригтыг албан өрөөндөө мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан билээ. Тэгвэл ашиг сонирхлын зөрчилтэй компани, аж ахуйн нэгжийн удирдлагатай хамт мөрийтэй тоглосон хэрэгт холбогдон шалгуулж буй НХОГ-ын хоёр албан тушаалтанд хотын удирдлага хариуцлага тооцох болов уу.

гэмт хэрэг нийгэм сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.