Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Цэцэг: Аав нь аав шиг, ээж нь ээж шиг л байх хэрэгтэй
Папарацци

Б.Цэцэг: Аав нь аав шиг, ээж нь ээж шиг л байх хэрэгтэй

Эрхэм админBy Эрхэм админ09/02/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Б.Цэцэг: Аав нь аав шиг, ээж нь ээж шиг л байх хэрэгтэй… Хамтарч хүүхдээ хүн болгох төлөвшил шууд л суучихдаг зүй тогтол огт биш л дээ… Нцэг эх салсан ч хүүхэд аавтайгаа бас ээжтэйгээ л үлдэх ёстой. Амьдралд юу эс тохиолдох вэ муудна сайдна, сална сарниж алга болно. Гэвч дундаа үр хүүхэдтэй болсон бол ухаан зарж л амьдрах хэрэгтэй. Томчууд амьдралаа үрсэн мэт хэсэгтээ хямардаг ч үр хүүхэд үрэгдэж үгүй болох ёсгүй мэт… Саллаа гээд л хүүхдээсээ давхар салчихдаг сэтгэл зүйг би огт ойлгодоггүй. Хамт л хүүхэдтэй болж, хамт л төрүүлэхдээ баярлаж цэнгэсэн бол яг тэр мэдрэмжээ үр хүүхдээ анх өлгийдөж авсан сэтгэлээ салахдаа гээчихдэг байж болохгүй. Хүүхдээ аваад үлддэг нь ээжүүд ихэвчлэн байдаг тул аавынх нь үүрэг хариуцлагыг үүрүүлэх орон зайг хүүхэддээ үлдээж байх хэрэгтэй юм шиг. Бид салсан ч хоёр биедээ хатуурхаж дунд нь үр хүүхдээ бэтгэрүүлж, өнчрүүлж, дутуу мэдрэмжтэй өсгөнө гэдэг том тэнэглэл мэт… Хааяа ч болов аавтай нь уулзуулж, хайраар дүүргэж хамтран хүүхдээ өсгөх орон зай үлдээж байгаарай. Ярилцаж чадахгүй түвшинд хүрсэн байсан ч ямар ч эцэг эх хүүхэдтэйгээ ойлголцож чаддаг тэр л өчүүхэн зайг тэр хэвэнд нь үлдээчихэд л болчихдог. Би ч алдаж онож л яваа болохоор бусдад зөвлөх эрхгүй л санагддаг, харин хүүхдийн зүрхийг дүүрэн амьдруулахын тулд чөтгөртэй ч нөхөрлөхөд бэлэн л байдаг. Би хэлдэг юм. “Чи миний охины аав тул чамд муу явах эрх байхгүй” гээд л тулгачихдаг. Тэгэхдээ үргэлж сайн сайхан амжилттай л явдаг юм. Түүгээр нь ч бахархдаг. Юугаар ч сольж арилжиж боломгүй аав, ээж гэдэг зүйлийг тэд л биднээс хүсэж байдаг. Орчлонд ирэхэд нь баярлаж байсан шигээ л тэр л сэтгэл зүйгээрээ тэр л хайраар үргэлж үрээ хайрлаж эцэг шиг эцэг байхад л болчихож байгаа юм. Амжилт аав ээжүүдээ энэ жилийн том ажил өнөөдрөөр эхэлж байна, хамт л сурч, хамт л том болгооцно доо. Ямар өмнө нь аав ээж байсан туршлага байх биш дээ, тийм ээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.