Цахим орчинд эрхгүй олны анхаарлын төвд байж чаддаг хүний нэг бол О.Осоржамаа билээ. Олны анхаарлын төвд янз бүрийн аргаар өртдөг нь зарим хүний дургүйцлийг хүргэдэг билээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг гадуур явж байхад нь цохиж зодох тохиолдол гарсаар байдаг.
Тэгвэл өчигдөр 2024.09.17-ны өдрийн 20 цагийн орчимд тэрбээр Баянгол дүүрэгт бусдад хутгалуулсан байна. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Өдгөө тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа аж.