Загвар зохион бүтээгч Кадр буюу Б.Энхбаатар өнгөрсөн долоо хонгийн амралтын өдөр эмнэлэгт хүргэгдэж одоо болтол ухаан ороогүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр сэхээнд байгаа бөгөөд түүний тархи нь үхэжсэн гэх мэдээлэл байна.
Түүний хувьд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосноос хойш найман жилийн хугацааг үдсэн юм.
Соёлын тэргүүний ажилтан, Монголын загварын салбарын хаан нь болох мөрөөдөлтэй түүний бие гэнэт муудсан уу? Гаднын нөлөөтэй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.