Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ноцтой: Сонгуулийн ерөнхий хороо  Сонгуулийн хуулиа зөрчиж байна!!!
Мэдээ

Ноцтой: Сонгуулийн ерөнхий хороо  Сонгуулийн хуулиа зөрчиж байна!!!

Эрхэм админBy Эрхэм админ10/10/2024Updated:10/10/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдрөөр эхэлж байна. Тодруулбал, санал авах байранд өөрөө ирэх боломжгүй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч байгаа.

Харамсалтай нь энэ удаагийн сонгууль мoрдохын хазгай гэгээр хууль зөрчиж байна. Тодруулбал Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороонд чиглэл 2024.10.06-ны өдөр хүргүүлсэн байна.

 

 

 

Энэхүү чиглэлийн 2.4-д хэрвээ хуулиа зөрчөөд зөөврийн нэрийн жагсаалтад ороогүй хүний санал авбал ингэж ажиллаарай гээд заавар өгсөн байна. Тодруулбал,

2.4.1 дээр хуулийн 62.8-г зөрчиж авсан саналын хуудсаа төхөөрөмжид уншуул,

2.4.2 дээр сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийн санал тэнцэхгүй л бол хууль зөрчсөн ч хамаагүй, дүнгээ гаргаад дуусга, хэрвээ болохгүй бол дахин санал хураалт явуул гэжээ.

Уг нь бол зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй хүний саналыг авсан бол энэ тухай протокол үйлдээд зөөврийн хайрцгийн саналыг бүхэлд нь хүчингүй болгох учиртай. Санал авах өдөр зөөврийн хайрцгийн саналыг яагаад хүчингүй болгож байгаа талаараа ажиглагчдад мэдээлж, төхөөрөмжид зөөврийн хайрцгийн саналын хуудсыг уншуулалгүйгээр зөвхөн санал авах байранд ирж саналаа өгч байгаа иргэдийн саналыг авч сонгуулийн дүнг гаргадаг.  Ингэвэл дахин санал хураалт явуулж төсвийн мөнгө үрэхгүй, хууль зөрчихгүй ажиллах юм.

Дараагийн асуудал бол хуулинд сум, дүүргийн сонгуулийн хороод харьяа хэсгийн хороодын 50 хүртэл хувийг санамсаргүй сонгож хяналтын тооллого хийнэ гэж хуулинд заасаар байтал 100 хувь тоолох боломжтой гэж хуулийг зоргоороо тайлбарлаж байгаа харагдсан.

Мөн  орон нутгийн сонгуулийн үед СЕХороо зөвхөн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана гэж заасан байтал сонгуулийн хороодын бүрэн эрхэд шууд халдаж нэмэлт санал хураалтыг 10 сарын 13-нд явуулах шийдвэрийг гаргаж, хуулбараа ирүүлэхийг шууд чиглэл болгосон байгааг дээрх чиглэлээс харж болохоор байна.

Нэмэлт санал хураалтыг хэзээ зохион байгуулахыг тухайн шатны сонгуулийн хороо өөрсдөө нөхцөл байдлаасаа хамаарч бие даан шийдвэрлэх ёстой

Энэ мэт хууль зөрчсөн зааварчилгаа өгсөөр байвал маргааш ямар ч заалтыг зөрч гэх юм билээ ёстой хэлж мэдэхгүй байна. Ардаа маш том хор уршигтай.

Нөгөө талаас дахин сонгууль явуулж, төсвийн мөнгийг үргүй зарцуулах эрсдэл үүсээд байна. Хэрвээ снгуулийн ерөнхий хорооны дарга нь алдаатай шийдвэр гаргасан бол тамгын газрын дарга нь, хуулийн хэлтсийн дарга нар нь  зааж зааварлаад энэ алдааг засах ёстой.

Гэтэл ийнхүү алдаа гаргаад явж байгаа нь дахин сонгууль болохын дохио юм.

А.Баярмаа

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.