Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Хуулийн хулгай”-гаар Төрийн албаны зөвлөл чадамжгүй болсон нэгэн жишээ
Мэдээ

“Хуулийн хулгай”-гаар Төрийн албаны зөвлөл чадамжгүй болсон нэгэн жишээ

Эрхэм админBy Эрхэм админ11/06/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм.

Үндсэндээ төрийн албаны шалгалтыг зохион байгуулахын албаны шалгалтыг төрийн байгууллагуудад хийдэг. Мөн тухайлсан албан тушаалд ямар шаардлага тавигдах ёстойг баталдаг, сонгон шалгаруулалт хийх зэрэг ажлыг хийдэг байгууллага гэж ойлгож болно.

Гэвч тус байгууллага сүүлийн үед шүдгүй арслан мэт хүчгүйдэж төрийн албаны зөвлөлийн хийдэг үйл ажиллагаагаа нэг нэгээр нь бусад төрийн байгууллагад “хураалгаж” байгаа.

Тухайлбал, Төрийн албаны зөвлөл саяхныг хүртэл төрийн байгууллагын бүтцэд санал өгдөг байв. Гэвч энэ эрх мэдлийг хассан. Ингэснээр төрийн байгууллага дур зоргоороо бүтцээ зурдаг болж төрийн нэгдсэн бодлого алдагдсан. Үүнд нь хяналт тавих боломжгүй бол төрийн алба чадамжгүй болох зэрэг олон сөрөг үр дагавартай болсон.

Төрийн албаны зөвлөлийг хүчгүйдүүлэх ажлыг “хуулийн хулгай” хийх замаар үйлдсэн байдаг. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш  28 удаа өөрчлөгдсөн байх юм. Эдгээр өөрчлөлт дунд ТАЗ-ийн нэг ажлыг нь үгүй хийсэн. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн

64.2.3.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг боловсруулан батлахад төрийн албаны төв байгууллагын саналыг авах;   (эх сурвалж https://www.legalinfo.mn/mn/detail/13025) гэх заалтыг хассан байгааг та бүхэн харж болно.

Үүнийг эсэргүүцэн дуугарах ёстой төрийн алба хаагчид нь өнөөдөр ус балгасан мэт дуугүй байгаа нь ТАЗ-ийн занаанд орохоос айдагтай шууд холбоотой. Үүний оронд дуугүй байгаад өөртөө ашигтай байдлаар асуудлыг шийдэх нь дээр гэж үздэг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, төрийн албан хаагч өөрийн саналаар ажлаа өгсөн тохиолдолд төрийн нөөцөд хугацаагүй орж байгаа. Улмаар таван хүртэл сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний тэтгэмж авч ажлаасаа гарч наймаалцаж байгаа юм.

“Хуулийн хулгай”-гаар дээрх заалтыг Төрийн албаны тухай хуулиас авснаас болж өнөөдөр төрийн халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн гаарч бүх төрийн байгууллага бүрэн бүтцээрээ ажиллаж чадахгүй болж байна. Нам дагаж явсан цүнхчин нөхөр хурган дарга болоод өөртөө таалагдсан хүнийг томилдог болж байна. Ингэснээр төрийн залгамж халаа, төрийн хар хайрцгийн бодлого алдагдаж байгааг бид онцоллоо. Бид дараагийн удаад Төрийн албаны зөвлөл ажлаа хэрхэн “халтуурдаж” байгааг хүргэх болно.

 

Бэлтгэсэн А.Баярмаа

Холбоотой нийтлэл

ТАЗ-ийн дарга, гишүүд хоёр газраас давхар цалин авч байна https://www.tac.mn/article/146938

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.