Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ
Папарацци

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ

Эрхэм админBy Эрхэм админ11/08/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү:Хаалттай шүүхийн гадаа өнгөрүүлсэн хахир өдөр.
– Монгол улс ардчилсан орон. Бид ямар улсад амьдраад байна вэ? 11.07-ны энэ өдөр дотроо горьдлого тээн аав хүү хоёр борког хичээлд нь оруулж өгчхөөд түгжрэлд яаран ирэхэд чи минь шүүх хуралдаа орчихсон байлаа. Ирэх замд хүү минь ээж орчихлоо одоохон одоохон гэж явсаар ирсээн. Манай хэд бүгд л ирчихсэн хоёр өдөр нойргүй гадаа суусан ядарчихсан царайтай байсан ч бүгд л итгэлтэйгээр өнөөдөр цагаадна аа гараад ирнэ ээ гээд урмын үг хэлж өдөржин л чадлаараа хэдэн биенээ дор бүрнээ анхаач халамжлан хүлээж байлаа. Өмгөөлөгч нар орсон болохоор бүгд итгэлтэй тэвчээртэй хүлээж байлаа. Бидний хувьд өмгөөлөгчид бүхний эцсийн найдвар, баатар, итгэл минь байлаа.
18 цаг өнгөрч байхад шүүх хурал дуусч 4.9 жил хэвээр үлдээсэн гэсэн мэдээлэл сонсоод үгээр зүйрлэмгүй хүнд байлаа … Бид бууж өгөхгүй ээ учир нь ҮНЭН ЯЛНА хийсэн хэрэг байх биш бүгд л мэдэж байгаа шүү дээ. Чи минь ямар их итгэлтэй байлаа бид ч гэсэн яг тийм байгаа чамайгаа ямар их замыг туулж энэ хүртэл явсныг хэнээс ч илүү хамгийн сайн мэдэх хүний хувьд үргэлж чинийхээ ар талд баттай зогсдог ханийн хувьд одоо ч бат зогсох болноо. Бид бүгд чамтайгаа үргэлж хамт байх болно. Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ. Чи минь шудрага шүүхэд итгэж төрийн төмөр нүүрний өмнө ганцаараа тэмцэж яваа. Миний мэдэх чи минь тийм л шартай, тийм л дайчин хүн шүү дээ. Өнөөдөр бид бүгд үнэхээр хүчин мөхөсдөж байна … за яахав сайхан өдөр нэг их удахгүй ирнээ.
Чи минь л харин эрүүл байх хэрэгтэй шүү бид гурав алзахгүйээ. Чи минь сайн мэдэж байгаа бидний хоёр үр ямар зөөлхөн, ямар ухаантай билээдээ. Бид гурав чамдаа л их санаа зовж байна . Одоо чи минь өөрөө л эрүүл байх хэрэгтэй байна. Хүү минь зөндөө уйлсан энгэртээ тэвэрч аргадах гэсэн ч бидний нялх үр том залуу болчихсон болохоор харин би энгэрт нь тэврүүлэн нулимсаа нууж ядан зөндөө тэврүүллээ. Хүүгээ ингэж их шаналж байгааг чамайг хараад бүүр л их шаналчихна гэж бодсон ч хүү минь зөндөө өндөр болохоор аав нь хий дэмий л аргадаж зогслоо. Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан. Бид хоёр борког аваад гэртээ ирээд юу болсон талаараа хэлж чадахгүй байнаа. Ямар ч гэсэн бид гурав ярилцаж байгаад утаснаас нь фэйсбүүкийг нь устгачихлаа . Бид хоёр замдаа зөндөө уйлсан. Харин борког аваад хэн хэн нь мэдэгдэхгүй гэж хичээж байгаад сая унтуулчихлаа юу гэж хэлэх, яаж ойлгуулах учраа нэг л олохгүй … Дэндүү нялх үр минь гэнэн зангаар элдвийг ярьж байгаад л унтлаа аав хүү хоёр маргааш яах тухайгаа ярилцаад өрөө өрөөндөө орлоо.
Чамайгаа яг одоо яаж бачуурч яаж туйлдаж, ямар их ганцаардаж байгааг төсөөлж чадахгүй байна… Чамайг минь хэн ч орхихгүй, бид бүгд сайхан цаг ирэх хүртэл бүгдийг хамт туулна….🙏

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.