Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025

    УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

    06/23/2025

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн дарга асан Д.Баярмандахыг яллагдагчаар татжээ
Мэдээ

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн дарга асан Д.Баярмандахыг яллагдагчаар татжээ

Эрхэм админBy Эрхэм админ11/19/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд АТГ-ын мөрдөгчид БНСУ-д очиж, дээрх байгууллагын үйл ажиллагааг нь шалгаж эхэлснийг тус улс дахь эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй аж.

БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн байдаг. Чөлөөлөгдсөн 11 хүний дунд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бус хүнийг сайдынх нь шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч нутаг буцжээ. Харин ажлаа хийгээгүй дөрвөн хүний нэр дээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах цалин бодож, 2022 оны 4-6 сарын цалинг авсан нь тогтоогдсон юм. БНСУ-д ажилласан ХНХЯ-ны ажлын хэсгийнхэн “ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургаадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан гэх асуудлыг шалгахад хувийн дансандаа дөрөвдүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр 13.4 сая вон буюу тухайн үеийн ханшаар 33.4 сая орчим төгрөг, зургаадугаар сард 13.6 сая төгрөгтэй тэнцэх 5.6 сая вон шилжүүлэн авсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дэх хэсгийн “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэсэн заалт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчжээ” хэмээн дүгнэсэн аж. Мөн гар утасны төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлснийг ч холбогдох байгууллагынхан дүгнэснээс үүдэн ийнхүү Д.Баярмандахыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.