Алдарт реппер Пафф Дэдди буюу Шон Дидди Комбс хүчин, бэлгийн мөлжлөг, хүний наймааний хэрэгт буруутгагдан 2024 оны 09-р сард баривчлагдан өдгөө Нью-Йорк хотноо хоригдож талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Шон Дидди Комбсыг батлан даалтаар гаргахын тулд өмгөөлөгч нар нь гурван удаа шүүхэд хүсэлт гаргасан байна. Ингэхдээ тэрбээр 50 сая ам.долларын барьцаа өгөхөд бэлэн байсан ч шүүхээс гурав дахь удаагаа батлан даалтад гаргахаас татгалзсан байна.
Учир нь тэрбээр хорих ангид байхдаа ч гэсэн хууль бусаар гэрчүүд болон хохирогч нартай ярьж, мессеж бичиж байсан нь нотлогдсон бөгөөд уг баримт нь батлан даалтад гарах шүүх хурлын үеэр дэлгэгджээ. Үүгээр ч зогсохгүй түүнд хүчирхийлүүлсэн гэх хохирогч нар гарч ирсээр байгаа аж.
Ингэснээр тэрбээр ирэх жилийн тавдугаар сард болох шүүх хурал хүртлээ цагдан хоригдохоор болж байгаа юм.