Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Фото сурвалжилга: Аргалаас утаагүй био түлш хийжээ
Папарацци

Фото сурвалжилга: Аргалаас утаагүй био түлш хийжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/19/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед Монголын эрдэмтэн, судлаачид хүнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй утаагүй түлш хийхээр олон жил ажилласаар ирсэн. Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, судлаачид 16 жилийн турш судалж аргалаас утаагүй биотүлш хийж, худалдаанд гаргахад бэлэн болсон байна.

Харин үйлдвэрлэхэд хөрөнгө санхүүжилт дээрээ гацаад байна.

Тодруулбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн багш нар перолизын процессоор аргалд агуулагдаж байгаа шатамхай хий болон бусад элементүүдийг нь шатаагаад биотүлш гаргаж авсан байна. Ингэснээр утаагүй, үнэргүй түлш бий болж байгаа бөгөөд илчлэгийн хэмжээ Багануурын нүүрснээс ялгаагүй болох нь туршилтуудаар нотлогджээ.

Нэг кг аргалаас 300 грамм бионүүрс гарч байгаа. Олон нийтийн хэрэгцээнд ашиглахад ямар хэлбэртэй нь тохиромжтой эсэхийг ХААИС-ийн багш, судлаачид тогтоосон.Улмаар таны харж байгаа цагираг хэлбэртэй түлш нь хэрэглээнд хамгийн тохиромжтойг тогтоожээ.
Уншигч таны харж байгаа энэхүү 15 грамм бүхий энэхүү нэг түлш 34-45 минутын турш асдаг. Манай сурвалжилах баг уг түлшийг асаасан өрөөнд 20 гаруй минут суухад ямар нэг утаа гараагүй юм.
Уг биотүлшийг хэрэглэхийн тулд заавал зуухаа солих шаардлагагүй. Ямар ч зууханд түлж болдгоороо энэхүү биотүлшний давуу тал юм.
Хэрвээ санхүүжилт дэмжигдвэл хот гэлтгүй хөдөө орон нутагт үйлдвэр барих боломжтой аж. Ингэснээр малчид аргал, хөрзөнгөө үйлдвэрт тушааж тогтмол ашиг орлоготой болох, биотүлшийг хямд үнээр авах зэрэг олон давуу талтай болно.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технолoгийн сургуулийн багш, профессор Б.Мөнхбатын хэлж байгаагаар долоо хоногт 15-20 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийг Японы санхүүжилтээр эх нутагтаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулууах боломжтой болно гэдгийг тэрбээр онцолсон.
Монгол улс 60 гаруй сая толгой малтай. Эдгээрээс жилд 70 сая тонн бууц, аргал, хөрзөн гардаг нь биотүлшийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд түүхий эдийн хомсдол үүсэхгүй гэх судалгааг мөн гаргаад байна.

Бэлтгэсэн Я.Хулан
А.Баярмаа

Онцлох фото сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.