Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Х.Нямбаатар тархи угаахыг завдаж байна уу даа???
Мэдээ

Х.Нямбаатар тархи угаахыг завдаж байна уу даа???

coolBy cool01/13/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хотын дарга Х.Нямбаатар олон нийтийн зэвүү дургүйг хүргэсэн олон шийдвэр гаргасаар байгаа билээ. Тиймээс цахим орчинд түүнийг нянбактер, төлгөн коммунист зэргээр шүүмжилсээр байгаа бөгөөд иргэдийн бухимдлаа Сүхбаатарын талбайд УИХ тар, ЗГ огцор уриатай жагсаж байгаа. Жагсаалын үеэр иргэд хотын дарга Х.Нямбаатарыг мөн шүүмжилж байгаа юм. Харин энэ цаг үед тэрбээр “ахисан түвшний хэрүүлч авир”-аа асар сайн нуун дарагдуулж ажлаа сайн хийж байгаа мэтээр харагдахыг илүүд үзэх болсон.

Тэр ч утгаараа өөрийнхөө цахим хуудсанд “Улаанбаатар Метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар боллоо” гэсэн утгатай постыг тамгагүй албан бичгийн хамт байршуулжээ.

Англи хэлтэй зарим нэг хүн уг бичгийг үзээд өөрийнхөө англи хэлний ур чадварт эргэлзэхэд хүрлээ. Тодруулбал,  уг бичгийн агуулгад нь яг баталгаа гаргаж өгнө өө гэж бичсэн зүйл байсангүй. Тодорхой болзол хангаж байвал баталгаа гаргах боломжтой бөгөө албан бичигт тусгагдсан асуудлаар ярилцахад бэлэн байна л гэсэн агуулгатай байв.

Хэрвээ баталгаа гаргаж байгаа бол ядаж энэ бичгэн дунд Guarantee гэдэг үг байх ёстой байв. Албан бичгийг “махчлан орчуулбал” ийм утга агуулга гарч байна.

Эрхэм хүндэт Хишгээ Нямбаатар Танд,

UK Export Finance (UKEF)-аас Улаанбаатар хотод газар доорх метроны систем байгуулах төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ярилцсаны үндсэн дээр танд энэхүү албан бичгийг илгээж байна.
Манай байгууллага Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдэд дэмжлэг үзүүлэх өргөн боломжтой бөгөөд Улаанбаатар хотод метроны систем барих төслийг дэмжих, хамтран ажиллах бэлэн байдлаа илэрхийлэхийг хүсэж байна.
Их Британийн Засгийн газрын албан ёсны экспортын зээлийн агентлагийн хувьд UKEF нь өрсөлдөөнт, урт хугацааны санхүүжилтийг Их Британийн хангамжийн сүлжээнээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах зарчмаар олгох боломжтой. UKEF-ийн дэмжлэг авахын тулд тухайн төслийн өртгийн 20%-ийг Их Британийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл биет бус хөрөнгө эзэлсэн байх шаардлагатай.
UKEF нь олон улсын болон хувийн хэвшлийн худалдан авагчдад зориулан нийт төслийн өртгийн 85%-ийг арилжааны санхүүжилтээр 100% баталгаажуулах боломжтой. Зээлийн баталгааг Их Британийн болон гадаадын агуулгатай, мөн орон нутгийн агуулгатай бараа, үйлчилгээнд ашиглаж болно. Төслийг дуусгасны дараа хамгийн ихдээ 15 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл олгох боломжийг “OECD-ийн зохицуулалт” буюу Олон улсын албан ёсны дэмжлэгтэй экспортын зээлийн журамд нийцүүлэн санал болгоно.
Таныг дээр дурдсан асуудлууд болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцах хүсэлтэй байгаа бөгөөд энэхүү чухал төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цаашид хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Хүндэтгэсэн,
Эмма Томас
Африк, Америк, Зүүн Европ, Төв Азийн Бизнес Эхлүүлэлтийн Хамтарсан Захирал
UK Export Finance
Тэгэхээр Хотын дарга худал мэдээлэл тараав уу? Жагсаал цуглаанаар өөрийг нь огцруулах асуудал яригдахаар ажил хийсэн хүн болж харагдах гэв үү? эсвэл өөр зүйл байв уу? зэрэг олон хувилбар төрж байгаа бөгөөд дүгнэлтийг уншигч танд үлдээж байна.
улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.