Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ аавынхаа адил улс төрд хүч үзэхээр шийдсэн. Ардчилсан намын 35 жилийн ойд зориулсан Намын Их хурлын үеэр манай дуран түүнийг онцлон буулгалаа.
Өдгөө 37 настай тэрээр аавтайгаа тун төстэй төрхтэй.
Тэрээр Ц.Элбэгдоржийн 2 дахь хүү бөгөөд АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн.