Яг одоо Төвийн дулааны гуравдугаар цахилгаан станцын (ТЭЦ-3) өндөр даралтын турбин, зуухны цехийн барилгын харалдаа гал гарчээ.
Тус станц нь 198 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд нэг турбин-генератор ашиглалтаас гарахад л 25 МВт буюу хоёр аймгийн дайтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр тасалддаг байна . Хэрэв бүрэн зогсолт гарвал дараах бүсүүд цахилгаан болон дулааны эрчим хүчний хязгаарлалтанд өртөх өндөр эрсдэлтэй:
• Улаанбаатар хотын баруун бүс – Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хэсгүүд
• Төв аймгийн зарим сум
• Булган, Орхон, Дархан-Уул аймаг, Сэлэнгийн өмнөд сумд
• Үйлдвэрүүд, эмнэлэг, сургууль, айл өрхийн хэрэглээний томоохон хэсгийг хангадаг
Хэрэв станц түр зогсвол ОХУ-аас өндөр өртөгтэй эрчим хүч импортлох шаардлага үүсч магадгүй талаар мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээ тодорхойгүй бөгөөд бид мэдээллийг эргэн хүргэх болно.

